АСЕАН-ы Бүсийн чуулганы сайд нарын 25 дахь уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

АСЕАН-ы Бүсийн чуулганы сайд нарын 25 дахь уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов

АСЕАН-ы Бүсийн чуулганы сайд нарын 25 дахь уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы Бүсийн чуулганы сайд нарын 25 дахь уулзалт /АРФ/ Сингапурт наймдугаар сарын 04-нд болж өндөрлөлөө. Тус уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцсон байна. 

АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас авран хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг.

АСЕАН нь анх 1967 онд Индонез, Малайз, Сингапур тэргүүтэй улсын гадаад хэргийн сайд нар Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсэг зурснаар үүссэн түүхтэй. Улмаар АСЕАН нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн Засгийн газар хоорондын байгууллага болсон байдаг. 

Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох хүсэл эрмэлзлээ илэрхийлсээр ирсэн бөгөөд энэ нийгэмлэгийн уулзалтад жил бүр идэвхитэй оролцож байгаа билээ. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж