Хонхор тосгон руу эргэх замд хурд хэмжигч ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Хонхор тосгон руу эргэх замд хурд хэмжигч ажиллаж байна

Хонхор тосгон руу эргэх замд хурд хэмжигч ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шат дараатай амжилттай зохион байгуулж буй юм.

Энэ хүрээнд тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор тосгон руу эргэх замд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар эргүүл хийн, хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж байрлуулан, ослоос урьдчилан сэргийлж байна.

Дашрамд, хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсээ хэрэглэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж