Мадурогийн амь насанд халдах гэж оролдсон хэрэгт Колумбийн Ерөнхийлөгчийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Мадурогийн амь насанд халдах гэж оролдсон хэрэгт Колумбийн Ерөнхийлөгчийг буруутгав

Мадурогийн амь насанд халдах гэж оролдсон хэрэгт Колумбийн Ерөнхийлөгчийг буруутгав

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро үндэсний зэвсэгт хүчин байгуулагдсаны ойн арга хэмжээнд оролцож байх үед амь насыг нь бүрэлгэхийг завдсан халдлага гарчээ. Тэсрэх бөмбөгтэй хоёр дрон Ерөнхийлөгчийг үг хэлж байхад нь хажууд нь дэлбэрсэн ажээ.

Халдлагын үеэр долоон цэрэг шархадсан бөгөөд Ерөнхийлөгч Николас Мадурогийн биеийн байдал сайн, аюулгүй газар байгаа гэж тус улсын мэдээлэл, харилцаа холбооны сайд  Хорхе Родригес мэдээлэв. 

"Халдлагыг зохион байгуулагчдын баривчилсан. Энэ хэргийг Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос тэргүүтэй барууны хүчнийхэн үйлдсэн. Зарим нь АНУ-ын Флорида мужид амьдардаг. АНУ-ын Ерөнхийлөгч энх тайван оршиж буй улс орон руу халддаг террорист бүлэглэлтэй тэмцэнэ гэж найдаж байна. Халдлагын зохион байгуулсан этгээдүүдэд ямар ч өршөөл үзүүлэхгүй. Ялын дээд хэмжээг онооно" гэдгээ Николас Мадуро мэдэгджээ.

 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж