Есөн давхраас үсрэхээр завдсан иргэний амийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Есөн давхраас үсрэхээр завдсан иргэний амийг аварчээ

Есөн давхраас үсрэхээр завдсан иргэний амийг аварчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг /2018.08.02/ гарсан юм. Тодруулбал, тус дүүргийн 17-р хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Хэргийг эргэн сануулахад тухайн өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт ‘Дээврээс хүн үсрэх гэж байна’ гэсэн дуудлага өглөөний 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу 14 алба хаагчид шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд буулгасан бөгөөд түүнийг тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Тэгвэл дуудлагын дагуу очсон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, ахмад М.Алтан-Од тухайн иргэнтэй нүүр тулан 30-40 минут ярилцсаны үр дүнд түүний амь насыг аварсан байна. 

 Э.Ариун  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж