Үерт эвдэрсэн хот хоорондын замыг засаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Үерт эвдэрсэн хот хоорондын замыг засаж байна

Үерт эвдэрсэн хот хоорондын замыг засаж байна

Сүүлийн өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж улсын хэмжээний авто замууд эвдрэл үүссэн билээ. Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 31, наймдугаар сарын 1-ний өдөр орсон ширүүн аадар борооны улмаас тус аймгийн Дэлгэр сумыг дайран өнгөрдөг А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай авто зам дагуу 12 хэсэгт эвдрэл гарч, хот хоорондын тээврийн үйлчилгээнд хүндрэл үүсгэсэн юм.

Тэгвэл тус автозамын эвдрэл гэмтлийг арилгахаар Говь-Алтай аймгийн авто зам засвар арчилгааны “АЗЗА” ТӨХК ажиллаж байна. Мөн ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир тус чиглэлд зорчиж буй жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан зөвлөж байна.

 Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж