
Ажил хаялтын улмаас хоёр долоо хоног хойшилсон Испанийн Ла лигийн шинэ улирлын тоглолтууд эхэллээ. Энэ тойрогт “Эзэн хааны албат”-ууд “Реал Сарагоса”-гийн талбайд зочлон 6:0 харьцаатай улирлын анхны учраагаа буулган авлаа. Энэхүү тоглолтод өнгөрсөн жилийн мэргэн бууч Криштиан Рональдо хеттрик /24’, 71’, 86’/ хийж, Марсело 29 дэх минут, Алонсо 64 дэх минут, Месут Озилийн сэлгээгээр гарсан Кака 82 дахь минутад гоолджээ. Ла лигийн мэргэн буучийн жагсаалтыг Рональдогоос гадна “Валенсия”-гийн Солдадо гурван гоолоор тэргүүлж байна.
Ла лигийн эхний тойргийн тоглолт өнөө шөнө 04.00 цагаас “Барселона” талбайдаа “Вильярреал”-ыг хүлээн авснаар өндөрлөх юм.
Испанийн Ла лигийн эхний тойргийн дүн:
“Спортинг Гиён” 1 – 2 “Реал Сосейдад”
“Валенсия” 4 – 3 “Сантандер”
“Гранада” 0 – 1 “Реал Бетис”
“Атлетико Мадрид” 0 – 0 “Осасуна”
“Атлетик Билбао” 1 – 1 “Раяо Валлесано”
“Maльoркa” 1 – 0 “Испаниоль”
“Хетафе” 1 – 1 “Леванте”
“Реал Сарагоса” 0 – 6 “Реал Мадрид”
“Севилья” 2 – 1 “Малага”
Б.Ойнбилэг
aaa 2011-08-29 180.235.178.42
hahaha hi zaluuchuuda bi mooj bn zal
zochin 2011-08-29 115.187.89.14
za ronaldo mini huviin amjilt yahav bagiin amjilt chuhal heden tsom avch avraga bolson gedeg bolhoos gooliin amjilt neg ih chuhal bish detegeed ch tom avch chadahgvi hvn iim l yumaar oroldohoos uur yah ve debarsaad daanch aluulah yum da zailuul
Зочин 2011-08-29 202.170.68.130
Рональдо бүх техник талаараа энэ цаг үедээ number one
messi 2011-08-29 202.170.69.70
chi ug ni sain hulbumbugchin shuu nadaas jaahan ard yumuu urd turuhgui tegsen bol shildgee shildeg
Зочин 2011-08-29 182.160.34.187
Ronaldo lag shuu
Зочин 2011-08-29 202.70.38.250
Гэмтчихгүй л бол олон гоол оруулах нь гарцаагүй дээ Даан ч аварга авч чадахгүй тэгээд оны сүүлээр шилдэг хөлбөмбөгчний шалгаруулалтад Мессигийн ард 2 юмуу 3-р байр хавиар л орох байх даа Уг нь ч супер л дээ