Хөвсгөлчүүд суулт зарлажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Хөвсгөлчүүд суулт зарлажээ

Хөвсгөлчүүд суулт зарлажээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Нүүрстэйн аманд нүүрсний олборлолт хийхээр тусгай зөвшөөрөл авсан гэх ‘Пи Эс Эс Ти’ компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд, малчдын төлөөлөл эсэргүүцэн суулт хийж байгаа аж. Суулт тав дахь өдрөө үргэлжилж буй юм байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж байгаа бөгөөд дээрх мэдээллийн дагуу газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцжээ.

Энэ үеэр иргэд “Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 443 дугаар нээлттэй хорих ангийн ажилчид ‘Пи Эс Эс Ти’ гэх компанийн ажилчидтай нийлж иргэдийг тэмцлээ зогсоохыг шаардан, улмаар иргэдийн биед халдаж, зодож цохих гэх мэт хууль бус үйлдлүүд гаргасан” гэж хэлсэн байна.

Одоогоор дээрх уурхайн техник хэрэгслүүдийг тодорхойгүй хугацаагаар лацдаад байгаа аж. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж