Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр /2018.07.04/ эх орондоо ирлээ.
Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд гарсан Монголын анхны уулчин болсон юм.
Ингэхдээ дээрх өдөр манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь дээд амжилт болжээ. Өмнө нь 2012 оны долдугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан аж.
К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гарсан гэсэн бүртгэл байдаг ч энэ хугацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь эрсдэж байжээ.