БНХАУ АНУ-д тэгш эрхтэйгээр асуудалд хандахыг зөвлөжээ | News.MN

БНХАУ АНУ-д тэгш эрхтэйгээр асуудалд хандахыг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

БНХАУ АНУ-д тэгш эрхтэйгээр асуудалд хандахыг зөвлөжээ

БНХАУ АНУ-д тэгш эрхтэйгээр асуудалд хандахыг зөвлөжээ

Хятад, АНУ хооронд үүсээд байгаа татварын маргааныг харилцан тэгш эрхтэй шийдвэрлэхийг Хятадын талаас хүсэмжилжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И нар өнгөрсөн баасан гаригт /2018.08.03/ Зүүн өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн /ASEAN/ 51 дэх чуулга уулзалтын үеэр уулзсан байна.

“Бид бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын аюулгүй байдлын консулын гишүүд, мөн дэлхийд хамгийн том эдийн засагтай улс орнууд учир өөрсдийн гэрээ хэлэлцээрийн асуудалд нухацтай хандах ёстой. АНУ, БНХАУ-ууд хамтран ажиллаж байж л зөв шийдвэрт хүрнэ. Гаргаж буй эсэргүүцэл хоёр талд алдагдал авчрахын зэрэгцээ дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд заналхийлэх болно. Бид хоорондоо зөвшилцөж тэгш эрхтэйгээр уг асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа” гэж БНХАУ –ын Гадаад харилцааны сайд Ван И сэтгүүлчдэд мэдэгджээ.

Уулзалтын дараагаар сэтгүүлч нар болж буй худалдааны дайны талаар Ван Игээс асуухад тэрбээр “бид энэ талаар нарийн хэмжээнд ярилцаагүй” гэв. Харин АНУ-ын Засгийн газарт хандаж “Америкийн хэрэглэгчдийн санал бодлыг анхааралтай сонсоорой” хэмээн БНХАУ –ын Гадаад харилцааны сайд Ван И зөвлөжээ.

АНУ болон БНХАУ худалдааны дайны асуудлаар өнгөрсөн зургаадугаар сараас хойш албан шугамаар зөвшилцөж хэлэлцээгүй байсан аж.

Эх сурвалж: Yahoo

Г. Батмандах

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

z 2018-08-04 103.229.123.149

Tegsh erhtei baihiig China shaardaj gene geheer Mongol chavgantsiin ch ineed hurnee dee

Avatar

Зочин 2018-08-04 66.181.161.51

Amerikchuudiin luivriig taslan zogsooh ni zov.

Avatar

зочин 2018-08-04 66.181.160.54

Жил бүр 300 тэрбумын алдагдал хүлээх нь луйвар юм уу ? …. тэнэгг үү чи ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж