Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэгт гишүүд юу хэлэв? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэгт гишүүд юу хэлэв?

ВЭЙСЕЛ АКЧАЙ

Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэгт гишүүд юу хэлэв?

Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг болж, өнгөрснөөс хойш долоо хонож байна.

Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болдыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дуудсан тухай мэдээлэл хамгийн сүүлд цацагдсан. Тэгвэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан эл хэрэгт УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.


Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Энэ хэрэгтэй холбоотойгоор хүмүүс янз бүрийн л өнцгөөр дүгнэн ярилаа. Тухайлбал, Туркийн иргэнийг хулгайлах нь бидэнд ямар хамаатай юм, иргэнээ аваад явна уу, байна уу гэх мэт зүйлийг ярьж байна. Ийм ойлголтоор асуудалд хандаж болохгүй. Монгол гэдэг тусгаар тогтносон, хуультай, Засаг төртэй улс мөн юм бол Монгол Улсын нутаг дэвсгэр халдашгүй байх ёстой. Юун тэр гадаадын онгоц буугаад гадаад, дотоод нь байна уу хамаагүй, хүн битгий хэл мал ч хулгайлах эрхгүй.

хүний эрхэд халдана гэдэг ноцтой үйлдэл. Тэр тусмаа ардчилсан Үндсэн хуультай, ардчилсан улсад ийм зүйл огт байж болохгүй. Монгол Улсын халдашгүй байдлаас эхлээд маш олон хууль зөрчигдлөө. Хэрэв дээрх хэрэг нотлогдвол хэн нэгэн заавал хариуцлага хүлээх ёстой. Тэр битгий хэл турк иргэнийг хулгайлсан гэх хэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын чуулганаар нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэж харж байгаа. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар хүн худалдсан байх магадлалтай асуудлыг хэлж байна.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд:

Монгол Улсад ардчилал, хүний эрхийн хамгаалал байдаг уу гэсэн асуултад олон улсын хэмжээнд багахан ч гэсэн хариулт өгөх гэнэтийн үйл явдал болж өнгөрлөө. Өнгөрсөн баасан гаригт турк багштай холбоотой асуудал дээр олон нийт, хэвлэл мэдээлэл, сошиал орчны идэвхтнүүдээс өгсүүлээд Монголын төр засаг, нийгмийн тогтолцоо маш шуурхай ажилласан гэж дүгнэж болно. Тухайн өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд энэ талаар маш олон асуулт, шаардлага ирсэн. Тиймээс би өөрийн биеэр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажилласан. Өөрийн биеэр очихгүйгээр хэн нэгэн албаны хүнээс утсаар асууж, тайлбар авах байдлаар асуудалд хандах нь цаг алдах эрсдэлтэй байсан л даа. Асуудлын хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, Гадаад харилцааны яамнаас ч шуурхай ажилласан нь талархалтай. БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авсныг бүгд харж байсан. Аль ч тусгаар улсын төр хийх л ёстой байсан арга хэмжээг Гадаад харилцааны яам шуурхай авч ажилласан. Эцэст нь Монгол Улс хүний эрхийг хамгаалдаг, ардчилсан улс орон юм байна гэдгийг олон улсын хэмжээнд дүгнэлээ шүү дээ. Өөр хэд хэдэн улс оронд иймэрхүү эргэлзээ дагуулсан үйл явдал болоход хүний эрхийг төдийлөн хангаж чадаагүй гэсэн мэдээллийг хэвлэлүүдээс уншсаны дараа Монголтойгоо харьцуулаад харахад таатай л санагдаж байна лээ. Гэхдээ ингээд санаа амарч болохгүй, ард нь үүсэх өч төчнөөн асуудал бий л дээ.

Тэр бол Туркийн ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэлтэй, дипломат шугамаар дамжин өнгөрөх хүсэлтэй, дипломат паспорттай нисгэгч, экипажтай онгоц байсан. Мөн экипажийн багаас гадна дөрвөн хүн тэр онгоцонд байсан. Гэхдээ тэд хэн гэдэг, ямар учиртай хүмүүс болохоо хэлж Монгол Улсад бүртгүүлэх, паспортаа үзүүлж хуулийн дагуу орж, гарах үйл явц хийлгээгүй. Шалгаж үзэх гэхээр эсэргүүцсэн юм билээ. Засгийн газар энэ үед маш шуурхай арга хэмжээ авч ийм эргэлзээтэй байдалд уг онгоцыг түр саатуулах арга хэмжээг тухайн үед авсан.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг:

Нэгд, гадаад улсын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг оролдсон уу үгүй юу, тэгсэн бол тэр нь хууль номын дагуу хийгдсэн үү үгүй юу гэдэг хоёр улсын хоорондын улстөр-дипломат харилцааны асуудал.

Хоёрт, Монгол дахь турк сургуулиудын асуудал хөндөгдөнө. Үнэхээр Туркийн Засгийн газраас манай талд хандаж удаа дараа үйл ажиллагааг нь зогсоож хаахыг шаардсанчлан гаднын террорист байгууллагыг санхүүжүүлдэг сүлжээний сургуулиуд, холбоотнууд, нөхдүүд энүүгээр байгаа юм биш биз гэдэг хардлага.

Эхнийхэд Туркийн тал бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гээд мэдэгдчихсэн, хууль номын дагуу бол манай улсын нүд чих болдог тусгай хүчний байгууллага мэдсэн, оролцсон байх магадлалтай байдаг, гэтэл төр засгийн удирдлагууд маань мэдээлэлгүй байдаг. Хэрэв манай тагнуулын байгууллага оролцоогүй, мэдээгүй гэвэл ийм ноцтой асуудал хамар доор нь болоод байхад нөхдүүд ажлаа яаж хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал босноо доо. Ямартай ч энэ бол хоёр орны хоорондын харилцаанд нэлээд төвөгтэй байдал үүсгэчихэв үү дээ гэж хардагдахаар болоод байна.

Монгол Улсын хууль дүрмийг зөрчөөгүй бол хүний эрх талаас нь ижил тэгш харьцаад хандаад явах нь зүйн хэрэг. Харин тухайн улс нь энэ хүнийг буруутай гэж үзээд, нутагтаа аваачих болсон бол хоёр улсын хоорондох гэрээ хэлэлцээр, олон улсад мөрдөгддөг журам дүрмийнхээ дагуу яриа хөөрөөгөө хийгээд л, ажиллагаагаа явуулаад аваад явах ёстой. Үнэхээр гаднын террорист байгууллагын сүлжээний хүн мөн эсэхийг нь мэдэхгүй байж хэт өмөөрөөд, цагаан тагтаа болгоод, эсвэл хэт харлуулаад хойт талын хар овоохой болгоод байх хэрэггүй л гэж хэлэх гээд байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-04 66.181.187.230

Лалын террорист бүлгийн гишүүд сургуулиараа дамжуулан 1-рт монголчуудад лалын шашинаа сурталчилна, 2-рт шавь нараараа дамжуулан төрийн бүх салаа мөчрүүдэд хяналтаа тогтооно, 3-рт Фето бүлгээ санхүүжүүлнэ. Маш ашигтай ажиллаж байгаа биз. Тэднийг үтэр түргэн хөөж зайлуулах хэрэгтэй.

Зочин 2018-08-04 182.160.2.209

t1

Зочин 2018-08-04 66.181.177.25

Монгол одоо л ардчилсан улс болж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө францаас хүн хулгайлаад ирэхдээ тийм улс биш байжээ.

Зочин 2018-08-04 27.123.214.120

Тусгай үүргийн онгоцыг мэдээгүй гэж үү дээ ха ха Монголын тусгай элч Хурцыг Англи, Европын холбоо мэдээд баривчилсан юм даа.

Зочин 2018-08-04

Яаж мэдэгдэхгүй хүн хулгайлдагийг Хурц очиж Туркуудэд төлбөртэй сургалт явуулаачээ. Монголын тагнуулынхан ийм мундаг байнуу? эсвэл Туркийн тагнуул, тусгайгынхан ийм муу юмуу?

Зочин 2018-08-04 150.129.142.155

ЭС-д Болд Туркийн тусгай ажиллагааны онгоцонд холбогдох зевшеерлийг зохицуулан олгох Асуудлыг мэдэж бсн юм биш уу аань ?! Монгол улсыг эвгуй л байдалд оруулсан тул хариуцлага хулээх хэрэгтэй !

Зочин 2018-08-04 66.181.161.106

Энэ АРДЧИЛСАН луйварчдыг хараач ээ!! Юу юу гэнэ вэ?! Даян дэлхийн ардчилалын зvтгэлтнvvд болцгоосон гээд итгэчихсэн тууж яваа болтой юмаа!! АН явж явж Эрдэнээ, Болд мэтийн буруу гарын сайн эрчvvдийн алчуур болоод дуусах тавилантай байжээ! Vхсэн хатсаны чинь Туркийн иргэний эрхийг Туркийн Еронхийлогчеес нь хамгаалах вэ?! Монголынхоо мянга мянган иргэдийг ямар амьдралтай болгоод хаячихснаа юу гэж боддог бол оо?!

Зочин 2018-08-04 202.21.106.147

Турк энэ хүнийг авмаар байгаа бол Туркийн шүүхийн шийдвэр, гэмт хэрэг хийсэн баталгаагаа манайд албан ёсоор танилцуулж Монголын шүүх прокуророос зөвшөөрөл авсаны үндсэн дээр Монголын хүчний байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж Олон улсын гэрээ журмын дагуу албан ёсоор Монголын талаас Туркийн талд энэ хүнийг хүлээлгэж өгөх дүрэмтэй байдаг. Монголын талын ямар ч зөвшөөрөлгүйгээр Монголын нутаг дэвсгэрт гадны хүчний байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулах хориотой. 20

123 2018-08-04 202.21.115.78

Маш зөв

Зочин 2018-08-04 43.228.129.250

Niigem juram uurchlugdchihuud bhad huuchnaaraa setgeed bdag iim Baatarbilegtenguud hugjliiin tushaa shuu. Ardchilal, Hunii erh, erh chuluug deedeldeg uls oron yum bol teruugeeree l bh yostoi bish uu.

Зочин 2018-08-04 66.181.189.194

Ёотой Баатар билэг Тусгаар тогтнол, Хүний эрхийн талаар А ч үгүй хүн юм аа. Дэлхийн аваргад Ливерпуль багаа дэмждэг сайдтай. Боловсрол алагджээ. Хайран сурч дэвжих хүүхдүүд минь.

Зочин 2018-08-04 27.123.214.115

ХУЛХИ АРДЧИЛАЛЫН ЛУЙ ВАРЧИН ЭРДЭНЭ , БОЛД НАР БОЛ ГАЙ Л БАЙНА !!! МӨРӨӨРӨӨ ЗАЙЛЦАГАА !!!

хөөрхий 2018-08-04 124.158.107.71

Хамгийн зөв ярьж байгаа нь чамд буруу санагдаж байнаа. Хөөрхий хөөрхий хөөрхий хүний орчлонд ирсэний хэрэг даанч байсангүй дээ

Зочин 2018-08-04 37.123.160.214

ene erguu tolgoit baatarbilegt gj durakiig yanaa iim munag amitaniig kommunizmiin oroin surguuld l haaya olj harah bhdaa

Зочин 2018-08-04 37.123.160.214

ene hergiin ard shalgarsan ulaan kommunist Miegombiin melzeehuu bh magadlal 200 huvtai

Зочин 2018-08-04 66.181.161.51

Manai uls hun hulgailj baisniigaa shiideegui baij neg terriristiig hamgaalah ni shivshig.\n

Зочин 2018-08-04 27.123.214.121

Turkuud evropiin hujaa shdee.manaihaas buh orond turkuudiig uzdeggui.uher mongolchuud gadaad geheer l pyaldagdaad suid boldog.burhangui gazar bumba galzuurna gegcheer mongold hadand garah umdaa\n

Oogii 2018-08-04 103.57.94.199

Hurts geed hulgaich hun hulgailj irchiheed darga bolj devshee bizdee manaid...tsaash ni yarihuu yahuu

Зочин 2018-08-04 103.57.95.178

Ярья, өөрийнхөө дуранд очиж өмд гутал,хүний түрүүвчтэй мөнгө, айлын гэр оронд хулгай хийгээгүй.тушаал биелүүлсэн цэрэг хүн монголоос оргон зайлсан гэмт хэрэгтэнг авчирсан\n

зочин 2018-08-04 202.180.218.40

Ха ха тэр биелүүлсэн тушаал нь Герман, Францын хуулийг зөрчсөн, Монголын нэрийг дэлхийд унагасан тушаал байсан. Тушаал өгсөн, гүйцэтгэсэн хүмүүс нэг тэрэгний дугуйнууд.

Зочин 2018-08-04 103.229.121.8

Turkk surguuli ih bdag gehiin. Toonii hyazgaar tavij boldgui yumu.

zochin 2018-08-04 122.201.24.191

Ene baatarbileg gedeg nuhur estoi kommunist iig sanagduulchihlaa neg iimerhuu yam yariad l uuhch bish bulchirhaich bish yam bolgood mongol uls delhiin tavtsand yamarch ner hundgui boldog ue baisan tun taaruuhan nuhur yam jiriin l guitsetgeh ajiltan

Зочин 2018-08-04 64.119.27.148

Ер нь манай тусгай албад энэ турк сургуулийн нөхөдийг анхааралдаа авах хэрэгтэй. оршин суух хугацаа нь дуусвал тэр ану руу нь ч юм уу турк руу нь зайлуулсан нь дээр. түүнээс биш өөрийн гэсэн туг сүлд хил хязгаар цэрэг арми тусгай албатай монгол улсаас хүн хулгайлна гэсэн ойлголт байж болохгүй.

Зочин 2018-08-04 64.119.27.148

Мие овогтоын ө.гз.өг долоогч танк хүлэгч хошин шогийн баатарбилэг маш буруу ярьж байна. хэзээч тусгаар улсад гадны тусгай албад хуулийн хүрээнд гүйцэтгэх ажил явуулна гэж байдаггүй юм. хэрэв тийм эрх олгосон бол тэр хүмүүс нь эх орноосоо урвасан гадны тусгай албанд элссэн гэж ял хүлээх учиртай. гүйцэтгэх ажил явуулсан гадны иргэдийг тагнуул хийсэн гэж үздэг юм. баатарбилэг мэдэхгүй юмаа бүү ярь, чаддагаараа хошин шогоо хийж бай. уих гишүүн гэхээр бүгдийг мэддэг сүпер мэн байх албагүй. хааяа ч гэсэн мэддэггүй мэдлэггүйгээ хүлээн зөвшөөрч дуугүй байж бай. дуугүй байх алт гэж үг мэдэх хөд.өөний хүүхдээ.

Зочин 2018-08-04 103.57.95.178

Энэ гишүүн залуу хүн гэхэд их нуруутай зөв залуу.зарим хүн шиг шарыг харж шарваад харыг харж урваад байдагүй.дэмждэгээ

Зочин 2018-08-04 202.180.218.40

Тэнэг нь тэнэгээ дэмждэг хорвоо болохоор цаашаа дэмжээд бай.

БААТАРБИЛЭГ БОДИТОЙ Л ЯРЬЖ... 2018-08-04 202.9.40.217

Болд гэж ардчилал гэж орилсон саарал толгой. Хулхи ардчиллаар чи л завшсан байх

BesudSaaral Rt 2018-08-04 122.201.24.115

Чи хэн бэ ингэж ярих ямар ч үндэслэл бхгүй харин ч яг үйл явдлын төвд явж байсан хүн! Зүгээр л байгаарай !

Зочин 2018-08-04 85.0.192.145

MAN iin psdagiin hariult. Yostoi psdanii ork yumaa. Yanganii zulbadas

иргэн 2018-08-04 27.123.214.116

Р.Болд гэх хүн 2008 оны 07 сарын 1-нд ТТГ дарга байсан. Өөрөөр хэлбэл 5 иргэнийг [Хориотой Үг] үйл Р.Болд гэх хүн 2008 оны 7 сарын 1 ажиллагааг сайн мэднэ. Магадгүй зохион байгуулахад оролцоод дараа Солонгост элчингээр шагнагдсан юм уу Гэтэл Монголд турктэй холбоотой хүн хулгайлах гэмт хэрэг гарахад бас л түркт элчин байсан байх юм. Энэ хүнийг сайн судлаад тэр байх ёстой газар [Хориотой Үг] нь хийгээчээ.\n

Зочин 2018-08-04 122.201.24.191

naad arhia baga gudraachee

Зочин 2018-08-04 122.201.22.91

БОЛОВСРОЛТОЙ ГИШҮҮН , БОЛОВСРОЛГҮЙ ХӨДӨӨНИЙ ОРК ГИШҮҮН ХОЁРЫН ХАРИУЛТ ОНДОО БАЙНА ШҮҮ .

Зочин 2018-08-04 84.78.18.107

Террористууд гэж ухагдхууныг дээд хэдэн мангаруудаар заалгана гэжж ч байхгүй ээ..Эрдоганы хэлснээр ч ойлгож болохгүй. Европчуудын тархи угаалтаар ч ойлгож болохгүй. Энэ ЭТГЭЭДҮҮД өөрсдөө ч тэррор байж болох талтай

Зочин 2018-08-04 84.78.18.107

Зассс одоо болнооо ..тэр утаа униартаа л санаа тавь..өвөл өвөлжилтийн явц...ай

Архангайн сэхээтэн 2018-08-04 66.181.188.175

Баатарбилэг гаднын улсын байтугай архангайгаас гадагшхииг тесеелех чадваргуй орк ш дээ Англи бур туй ч байхгуй гэж дэндуу мэднэ

Зочин 2018-08-04 174.208.21.242

Za yaahvee yahev,humuus ingej l baidag sh dee.Buh yum huuli jurmiinhaa daguu yavanshdee.