Эрчүүдээ шүхэр хэрэглэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Эрчүүдээ шүхэр хэрэглэхийг уриалав

Эрчүүдээ шүхэр хэрэглэхийг  уриалав

Япон улсад хэт халалтаас болж өнгөрсөн долдугаар сард 119 хүн нас барж, 49 мянга гаруй хүн  эмнэлэгт хүргэгдсэн билээ. 30 градус давсан халуун өдрүүд одоо болтол үргэлжилж байна. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт /2018.08.01/  Япон улсын Сайтама мужийн захиргаа наранд цохиулахаас хамгаалж эрэгтэйчүүдийг нарны шүхэр барьж явах уриалга гаргажээ.

“Би урьд нь нарны шүхрийг зөвхөн эмэгтэйчүүд л хэрэглэдэг гэж боддог байсан. Бусад эрэгтэйчүүд нарны шүхэр барьж явж байгааг хараагүй болохоор тэр байх. Нарны шүхэр барьж явах нь сэрүүхэн санагдуулж байна” гэж Сайтама мужийн захиргааны ажилтан Риожи Күрихара ярьжээ.

Уг уриалгыг удирдаж буй Томоми Анзай иргэдийг зуны хэт халуун цаг агаараас болж наранд цохиулахаас сэргийлэхийн тулд санаачлан хэрэгжүүлж байна.

Гэвч японы зарим эрэгтэйчүүд нарны шүхрийг зөвхөн эмэгтэйчүүд барьж явдаг гэсэн ташаа ойлголттой байдаг аж.

“Би хэрэглэхгүй. Хэт эмэгтэйлэг харагдуулна. Нарны малгай юм уу нарнаас хамгаалах тос л хэрэглэнэ” гэж 23 настай оюутан Шиге Като өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Энэхүү уриалгыг Японы Сайтама мужийн Кумагаяа хотод явуулж байгаа бөгөөд өмнө нь долдугаар сарын 22-нд 41.1 градус хүртэл халж байсан. Харин нийслэл Токиод 40 градус хүртэл халж байжээ.

Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар халуун өдрүүд наймдугаар сарын эхний өдрүүдэд ч үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: AFP

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж