Гэмт хэргээс сэргийлэхийн тулд 1300 гаруй албан хаагч ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс сэргийлэхийн тулд 1300 гаруй албан хаагч ажиллаж байна

Гэмт хэргээс сэргийлэхийн тулд 1300 гаруй албан хаагч ажиллаж байна

‘Даншиг наадам-Хүрээ цам’ шашин, соёлын арга хэмжээ үргэлжилж байна. Наадмын үеэр гэмт хэрэг, зөрчил гарахаас сэргийлж,  цагдаагийн байгууллагын 1300 гаруй албан хаагч Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Одоогоор ноцтой гэмт хэрэг зөрчилгүй, тайван наадаж байна. Өдөр 12.00 цагийн орчимд нэг хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.

Наадамчин олныг  цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж