
Тэгвэл ирэх есдүгээр сарын сүүлээр Азербайжаны Баку хотноо эхлэх 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө AIBA-гаас дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Жин тус бүрт 50 гаруй боксчинг жагсаасан бөгөөд үүнд тивийн аваргын тэмцээнд оролцсон амжилтыг голчилсон бололтой. Бас тив, тивдээ шилдгүүдийг багтаасны зэрэгцээ өмнөх чансаагаар дээгүүр багтаж байсан зарим тамирчны байр нэлээд буурсан, мөн залуучууд хүч түрэн орж ирсэн, түүнчлэн боксын рингэнд төдий л сонсогдож байгаагүй Австрали, Тонга зэрэг улсын боксчид шинээр багтсан байна.
48 кг-ын жинд Пүрэвдоржийн Сэрдамба жиндээ гуравдугаарт жагсчээ. Харин эхний байрт 1600 оноогоор 2010 оны залуучуудын дэлхийн аварга, Европын аварга, Азербайжаны Салман Ализаде, удаад нь 1450 оноогоор дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга БНСУ-ын Шин Жон Хун оржээ.
1 ALIZADA Salman AZER
2.SHIN Jong Hun KOR
3.PUREVDORJ Serdamba MGL /1200/
4. Ayrapetyan David RUS
5. De La Nieve Linares Jose ESP
6. Danielyan Hovhannes ARM
7.QUIPO PILATAXI Carlos ECU
8. Barnes Patrick IRL
9. THOMAS Essomba CAMEROON
10. LI Jiazhao CHINA
52 кг-д Нямбаярын Төгсцогт 800 оноогоор тавдугаарт жагсчээ. Эхний байрт 1450 оноогоор дэлхийн аваргын хүрэл, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоян тэргүүлжээ.
1.ALOIAN Misha RUS
2.BEBLIK Ronny GER
3.YAFAI Khalid ENG
4.PICARDI Vicenzo ITALY
5. NYAMBAYAR Tugstsogt MGL
6.SELBY Andrew WAL
7. NETO Juliao BRA
56 кг-д дэлхийн оюутны аваргын хүрэл медальт, Тайландын Эзэн хааны Цомын тэмцээний аварга, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Доржнямбуугийн Отгондалай 600 оноогоор 12-т байгаа бол энэ жинд дэлхийн аварга болгарын Детелин Далаклиев тэргүүлжээ.
1. Dalakliev Detelin BUL
2. Valdez Oscar Rafael MEX
3. Vodopiyanov Sergey RUS
4. Nevin John Joe IRL
5. Gojan Veaceslav MDA
5. Yanusov Anvar TAJ
5.NAVARRO Gonzales DOM
5. OUADAHI Mohamed Amine ALG
5. MAKAROV Denis GER
10. Sultonov Bahodirjon UZB
60 кг-д Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэлтэй Италийн Доменико Валентино 1800 оноогоор тэргүүлжээ.
1.Valentino Domenico ITA
2. Selimov Albert RUS
3. TOLEDO Lopes Yasniel CUB
4. Lomachenko Vasyl UKR
5. BURHARD Eugen GER
6. JACKSON Luke AUS
6.KELES Faith TUR
6. AMIRZAKOV Aydar KAZ
6. Chadi Abdelkader ALG
10.BRILL Artur GER
64 кг-д 1500 оноогоор Уранчимигийн Мөнх-Эрдэнэ дэлхийн жагсаалтын дэд байрт байна. Энэ жинг Кубын Иглесиас Сотолонго 2000 оноогоор тэргүүлсэн байна.
1 Iglesias Sotolongo Roniel CUB
2. Uranchimeg Munkh-Erdene MGL
3. Kate Gyula HUN
4. KLYUCHKO Oleksandr UKR
5 Colin Louis Richarno MRI
6. MOYLETTE Raimond IRL
6. GOMEZ Frankie USA
6. NEKLIUDOV Oleg UKR
6. DZHAVAHYAN Grachya ARM
6. WOODS Luke AUS
11. HUDAYBERDIYYEV Serdar TRM
69 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, дэлхийн оюутны аварга, Казакстаны “Ерөнхийлөгчийн цом-2010”-ын мөнгө, Пакистаны “Беназир Бхуттогийн нэрэмжит ОУТ-2010”-ын аварга, Бямбаагийн Түвшинбат 500 оноогоор 24-т байгаа бол уг жинд Европын аварга болж байсан Унгарын Балаш Башкай тэргүүлж, Азийн аварга казакийн Рустам Сваев удаалжээ.
1. BACSKAI Imre Balбzs HUN
2. SVAYEV Rustam KAZ
3. ST PIERRE Joseph Kenedi MRI
3. RIBEIRO DE CARVALHO BRA
3. ZAMKOVOY Andrey RUS
6. EVANS Fred WAL
6. QIONG Maimaititue Rsun CHINA
6. LOURENCO DA COSTA BRA
6. CAMERON Hammon AUS
10. MAHMUDOV Botirjon UZB
75 кг-д 600 оноогоор Оюутны дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Төмөрхуягийн Чулуунтөмөр 12 дугаар байрт жагсчээ. Энэ жинд дэлхийн хошой аварга, Узбекистаны Аббос Атоев 1200 оноогоор жагсаалтыг тэргүүлж байна.
1. Atoev Abbos UZB
2. Hakobyan Andranik ARM
3. CORTEZ PADILLA ECU
3. CHEBOTAREV Artem RUS
5. KOPTYAKOV Maxim RUS
5. ABDULLAEV Shuhrat UZB
5. RAHOU Addelmalek ALG
8. Vijender Kumar IND
9. O"NEILL Darren IRL
10. Derevyanchenko Sergiy UKR
81 кг-д Дэлхийн, Европын аварга оросын Егор Мехонцев дээд жингээс доошлон тоглож байгаа бөгөөд 1500 оноогоор тэргүүлжээ.
1. MEKHONTSEV Egor RUS
2. WARD Joseph IRL
3. BOUHENIA Abdelkader FRA
4. HOOPER Damien AUS
5. PEREA CASTILLO Ytalo Antonio ECU
5.KIM Hyeong Kyu KOR
7. RASULOV Elshod UZB
7. DUVERGUEL AVILES Irasvani CUB
7. MULIVAI Dane AUS
7. ELMEKACHARI Yahia TUN
11. Larduet Gomez Jose Angel CUB
-91 кг-д Дэлхийн шилдэг боксчноор шалгарсан дэлхийн аварга, ОХУ-ын Артур Бетербиев 1500 оноогоор шинэ жиндээ манлайлжээ.
1. BERTERBIE Artur RUS
2. MUZAFFER Bahram TUR
3. MAMMADOV Teymur AZER
4. CASTILLO TORRES Cesar ECU
4. GHOSSOUN Mohamad SYR
6. Acosta Duarte Osmai CUB
6. PERO JUSTIZ Lenier CUB
6. SQUILLACE Giancarlo AUS
6. NGOULA TANGOUM Romarick CAM
10. Usyk Oleksandr UKR
11. PULEV Tervel BUL
91 кг-д буюу хамгийн хүнд жинд дэлхийн аварга италийн Роберто Камарелле 1800 оноогоор тэргүүлжээ.
1. Cammarelle Roberto ITA
2. Zuyeu Viktar BLR
3. Kapitonenko Roman UKR
4. Zhang Zhilei CHN
5. ARJAOUI Mohammed
6. SAVON COTILLA Erislandi CUB
7. QUINONEZ TENORIO Jorge ECU
8. KUZMIN Sergey RUS
8. HRGOVIC Filip GRA
8. FA Uaine TONG
8. OMAROV Magomed RUS
8. OSPANOV Doszhan KAZ