Чили улс пластик хуванцар сав, уутны хэрэглээг хорив

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Чили улс пластик хуванцар сав, уутны хэрэглээг хорив

Чили улс пластик хуванцар сав, уутны хэрэглээг хорив

Чили улс Өмнөд Америк тивээсээ пластик, хуванцар эдлэл хэрэглээг хорьсон анхны улс боллоо.

“Бид “хэрэглээд-хаядаг” соёлыг халах хэрэгтэй. Хог хаягдлыг дахин боловсруулалтад оруулж эрүүл нийгмийг хойч үед үлдээх үүрэгтэй. Дэлхий дээр 7.6 тэрбум хүн бий. Хүн болгон байгаль эх дэлхий дээр аж төрөн амьдардаг тул бохирдуулахаас татгалзах хэрэгтэй” гэж Чили улсын ерөнхийлөгч Себастион Пинера өнгөрсөн баасан гаригт /2018.08.03/ мэдэгджээ.

Шинэ тогтоосон хуулийн дагуу жижиг бизнес эрхлэгчид пластик, хуванцар савны хэрэглээг хоёр жилийн дотор ашиглалтаас гаргах үүрэгтэй бол том компаниуд зургаан сарын дотор хэрэглээнээсээ халахаар шийдвэрлэжээ. Энэхүү тогтоосон хуулийг зөрчвөл 240 мянган чили. песо буюу 370 ам. доллараар торгох аж. Учир нь Чили улсад цалингийн дундаж орлого 515 мянган чили. песо бөгөөд 800 ам. доллартай тэнцдэг байна.

Эх сурвалж: BBC

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж