Ирэх өдрүүдэд бороотой байна

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Ирэх өдрүүдэд бороотой байна

Ирэх өдрүүдэд бороотой байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд бороотой байх нь ээ.

Тодруулбал, маргааш буюу наймдугаар сарын 5-нд зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж