Зүүн бүсийн уралдаанаар есөн хүүхэд мориноос унажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн уралдаанаар есөн хүүхэд мориноос унажээ

Зүүн бүсийн уралдаанаар есөн хүүхэд мориноос унажээ

Төрийн их тахилгат Алтан дарь овооны 105 жилийн ой, “Зүүн бүсийн хурд-2018” хурдан морины уралдаан өнгөрсөн долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болсон.

Хурдан морины уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унажээ. Түргэн тусламжийн эмч нар хүүхдүүдэд үзлэг хийхэд гэмтэж бэртсэн хүүхэд байгаагүй бөгөөд эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.

Алтан дарь овооны тахилга, “Зүүн бүсийн хурд-2018” хурдан морины уралдааныг үзэхээр 30 мянга гаруй хүн 6500 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр иржээ. Энэ үеэр “Мотоциклийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай” Дарьганга сумын Засаг даргын захирамжийг гаргуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласан байна.

Харин хэв журам сахиулахад цагдаагийн байгууллагын 200 гаруй ажилтан, албан хаагч ажиллажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж