Австрали нисгэгч Д.Риккиардо “Ред Булл”-ыг орхино | News.MN

Австрали нисгэгч Д.Риккиардо “Ред Булл”-ыг орхино

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Австрали нисгэгч Д.Риккиардо “Ред Булл”-ыг орхино

Австрали нисгэгч Д.Риккиардо “Ред Булл”-ыг орхино

Формула-1 уралдааны энэ цаг үед Л.Хэмилтон, С.Феттел нарын дараа орох шилдэг нисгэгч бол “Ред Булл” багийн Д.Риккиардо юм. 2014 онд “Торо Россо” багаас “Ред Булл” багт ирж байсан бөгөөд зодог тайлсан М.Уэбберийн оронд С.Феттелтэй хамтрагч болж байсан.

Өнгөрсөн хугацаанд Австрали залуу С.Феттелийг багаа орхисноос хойш багийн лидер нисгэгч болоод байсан ч Нидерланд залуу М.Верстаппен багт ирснээр түүний багийн лидер нисгэгч байх байр суурь нь аажмаар багассан. Энэ л шалтгааны улмаас багаа орхиж байна. Тэрээр маш эелдэг байдлаар ”evaluating” доогуур байгаа гэжээ.

Түүний очих баг нь “Рено” байх магадлалтай байна. “Рено” багт Испани нисгэгч К.Сайзын оронд Н.Хюлкенбергтэй хамтрагч болох магадлал өндөр байгаа. “Рено” баг 2005, 2006 онд Ф.Алонсогийн эрин үед 2 удаа дэлхийн аварга цолыг хүртэж байсан ч түүнээс хойш амжилт нь буурсан. Иймд “Рено” баг энэ цаг үед “Феррари”, “Мерседес” болон “Ред Булл” багуудыг буулган авч аварга болох мөрөөдөлтэйгээр багтаа лидерийн байр сууриа алдаж буй Д.Риккиардог авах хүсэлтэй байгаа ажээ.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж