Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг товлов

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг товлов

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг товлов

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2018.08.03/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Тус хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцсон байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг долоон цаг үргэлжилжээ.

Эцэст нь Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг наймдугаар сарын 17-нд 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэсэн байна. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Ч.Наранзаяа гэх эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэгт холбогдуулан, шалгаж байгааг ийнхүү шүүх хуралдаанаар шийдэх боллоо. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж