Сансар руу зорчих үйлчилгээг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Сансар руу зорчих үйлчилгээг нэвтрүүлнэ

Сансар руу зорчих үйлчилгээг нэвтрүүлнэ

АНУ-ын Үндэсний сансар судлалын хүрээлэн болон сансрын удирдлага /NASA/ Space X компанитай хамтран 2019 онд сансрын нисэгчдийг Олон улсын сансрын төв/ISS/ рүү хүргэх үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж байна.

Өнгөрсөн 2014 онд NASA Элон Маскын Space X компанитай сансрын хөлөг онгоц бүтээхээр 2.6 тэрбум ам. долларын гэрээ байгуулжээ. Мөн агаарын тээврийн онгоц үйлдвэрлэгч Боинг компанитай 4.2 тэрбум ам. долларын гэрээг байгуулж байсан аж. Гэвч өнгөрсөн хугацаанд эдгээр төслүүд удаа дараа хөрөнгө оруулалт болон олон шалтгааны улмаас хойшилж байжээ. Харин Space X компани өнгөрсөн Пүрэв гаригт /2018.08.02/ Crew Dragon буюу Лууны баг нэртэй сансрын хөлөг онгоцоо турших товоо зарлажээ.

Туршилтыг хийхдээ сансрын хөлгийг 2018 оны арваннэгдүгээр сард зорчигчгүйгээр нисгэж турших бол 2019 оны дөрөвдүгээр сард зорчигчтой нисгэх туршилт хийхээр товлосон аж. Мөн Боинг компанийн зохион бүтээсэн CST-100 сансрын хөлөг онгоц ч 2018 болон 2019 онуудад туршилт явуулах тов тодорхой болжээ.

Эдгээр туршилтуудын дараагаар зохион бүтээгдсэн сансрын хөлөг онгоцнууд NASA-гын албан ёсны стандартын туршилтад орох бөгөөд улмаар амжилттай болбол хэрэглээнд нэвтрүүлэх аж. Эдгээр сансрын хөлгүүдийн зорилго нь АНУ-ын сансрын нисгэгчдийг олон улсын сансрын төвд хүргэх үүрэгтэй билээ.

Одоогийн байдлаар АНУ-ын сансрын нисэгчид ОХУ Союз сансрын хөлөг онгоцоор зорчин олон улсын сансрын төвд хүрдэг байна. Ирэх 2019 оны арваннэгдүгээр сард АНУ-ын NASA ОХУ-ын Роскосмостой хийсэн гэрээ дуусах бөгөөд сансар руу зорчих шинэ арга зам хайж байгаа нь энэ аж.

Эх сурвалж: Futurism

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж