“Манчестер сити” клуб Г.Жесүсийн гэрээг сунгалаа | News.MN

“Манчестер сити” клуб Г.Жесүсийн гэрээг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

“Манчестер сити” клуб Г.Жесүсийн гэрээг сунгалаа

“Манчестер сити” клуб Г.Жесүсийн гэрээг сунгалаа

Английн “Манчестер сити” клуб 21 настай Бразил довтлогч Г.Жесүсийн гэрээг 2023 он хүртэл сунгалаа. Залуу довтлогч Г.Жесүс 2016 оны наймдугаар сард Бразилын Палмейрас клубээс Будант Альбионы Манчестер хотын Манчестер Сити клубт ирж байсан. Тухайн үедээ 19 настай Бразил довтлогчтой “Манчестер сити” клуб 5 жилийн гэрээ байгуулж байсан бол өчигдөр дахин 2 жилээр гэрээгээ сунгалаа.

“Манчестер сити” клубт урдаа С.Агуэро хэмээх 30 настай Аргентин довтлогчоос гадна Г.Жесүс, Л.Санэ болон Р.Стэрлинг гэсэн шижигнэсэн довтолгооны бүрэлдэхүүнээ авч үлдэж байна. С.Агуэрогоос бусад гурван тоглогч нь ердөө 21-23 насны залуучууд байна.

Испаний Барселона клуб Германы ‘Бавари мюнхен’ клубээс 31 настай Чили хагас хамгаалагч А.Видалыг өөрийн болголоо. Барселона клуб А.Видалаас өмнө Франц хамгаалагч Л.Клеман, Бразил довтлогч Малком нарын эгнээндээ нэгтгээд байсан юм. Энэ зуны 3 дахь наймаа болох А.Видалыг Барселонад ирүүлэхийн тулд 30 сая еврог ‘Бавари мюнхен’ клубт төлсөн бөгөөд 3 жилийн гэрээ байгуулжээ. Өдгөө 31 настай А.Видал гараанд гарах болов уу? Барселона клубын төвд И.Ракитич, С.Бускетс болон Ф.Коунтиньо зэрэг байрлалдаа шилдэг тоглогчид байгаа.

Английн хөлбөмбөгийн премьер лиг эхлэхэд ердөө 7 хоног үлдэж байгаа энэ өдрүүдэд багууд улирлын өмнөх бэлтгэлээ базааж байна. Тэгвэл ‘Арсенал’ клуб төвийн хамгаалагч С.Колашинацийг улирлын эхний 8-10 долоо хоног талбайд харах боломжгүй боллоо. Учир нь ‘Босни’ төвийн хамгаалагч ОУ-ын аваргуудын цомын хүрээнд Челси клубтэй хийсэн тоглолтын үеэр зүүн өвдгөндөө бэртэл авсан байна.

Нэгэн цагт Английн ‘Лейстер сити’ клубын рекорд үнийг тогтоож Оросын ЦСКА Москва клубээс ирж байсан Нигери довтлогч А.Муса буурь сэлгэж Саудын Арабын ‘Аль-Насср’ клубтэй нэгдлээ. А.Муса Будант Альбионд идээшиж чадаагүй бөгөөд 2016-2017 оны улиралд клубнхээ төлөө бүх лигийн 21 тоглолтонд оролцож ердөө 2 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байсан. Иймд түүнийг энэ оны 1 сард хуучин клуб ЦСКА Москва руу зээлээр явуулсан. Тэгвэл энэ удаа бүр буурь сэлгэж элсэн цөлийн Арабын хойгийг зорилоо.

Б.Бямбабаяр

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-04 96.69.189.11

japopEvp

Avatar

Зочин 2018-08-04 96.69.189.11

japoEvp

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж