Ашигт малтмалын лицензийг цуцлуулах хүсэлт тавьжээ | News.MN

Ашигт малтмалын лицензийг цуцлуулах хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын лицензийг цуцлуулах хүсэлт тавьжээ

Ашигт малтмалын лицензийг цуцлуулах хүсэлт тавьжээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ суманд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Ашигт малтмал газрын тосны газарт ханджээ.

Нутгийн иргэдээс ойн сан бүхий газарт ашигт малтмалын зөвшөөрөл олгосон хууль зөрчсөн үйл ажиллагаа явж байна гэсэн гомдлыг ирүүлсэн аж.

Иймээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар холбогдох байгууллагад хандаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт тавиад буй аж. Эл хүсэлтээ өнгөрсөн долдугаар сард хандан тавьсан ч одоог болтол хариу өгөөгүй байгаа юм байна. 

Энэхүү албан бичигт “Ашигт малтмал, газрын тосны газраас Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр дэх Төмөртэй аманд 860.91 га газрыг “Блэкрок” ХХК-д, Алаг-Эрдэнэ сумын Дөшийн голд 164,3 га, Өвөр мараатын голд 804,4 га газрыг “Эх мөрөн” ХХК-д, Цагаан чулуутад 75,89 га газрыг “Төв азийн гантиг” ХХК-д тус тус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Бүрэнтогтох сумын Төмөртэй ам нь малын бэлчээрийн гол бүс нутаг бөгөөд 2000-3000 жилийн өмнөх 140 ширхэг булш бунхан, хиргисүүртэй, ойн сан бүхий, олон булаг шандтай, мал амьтныг тэтгэдэг онцгой бүс нутаг юм. Нутгийн иргэд болон сумдын удирдлагуудын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу наадмын өмнө 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт Улсын Их Хурлын гишүүний 8516 тоот албан бичгээр уг асуудлыг эсэргүүцэж холбогдох хууль зөрчсөн байж болзошгүй тул тухайн асуудлыг хянаж тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар хандсан. Уг асуудлаар цаашид холбогдох байгууллагуудад хандаж хяналт, шалгалт хийлгүүлэх асуудлыг эрчимжүүлэх болно.

Өмнө нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт MV-020885 дугаартай ашиглалтын лицензийг Ашигт малтмал газрын тосны газраас “Монгол ресурс корпораци” ХХК-д олгосон асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт хандсаны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 263 дугаар шийдвэрээр “Монгол ресурс корпораци” ХХК-д олгосон MV-020885 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Цаашид уул уурхайн асуудлаар аймгийн удирдлагууд газар дээр нь хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар анхаарч ажиллах шаардлага бас байна” гэжээ.

Г.ХОРОЛ

 

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2018-08-04

Huvsguliin tuluu mash ih zuil hj bgad bayrlala

Avatar

Tulgaa 2018-08-04 103.9.90.53

Munkhbaatar gishuun shig l ajillmaar bn, ard irged nutag usniihaa tuluu ajilldag hundee

Avatar

Tulgaa 2018-08-04 103.9.90.53

Mash zuv ingej ajillah heregtei bn

Avatar

2018-08-04 202.9.42.6

алт, нүүрсийг иддэггүй, уудаггүй.

Avatar

Батый 2018-08-04 202.179.26.231

Тэ.нэг махан толгой. Жинхэнэ оооорк гэгч байна даа. Одоо Могойнголоос нүүрс зөөх үү?????? 400 км-ээс нүүрс татах, 20 км-ээс авах 2-ын хооронд ямар их зардлын зөрүү гарахыг энэ дурак бодож үзэв үү. Хэний хатгалгаар, гар хөлийн үзүүрт зарагдаж байгаа юм бол доо, хөөрхий ……….. Зардал нь аймгаас буюу улсын төсвөөс гарна шүү дээ…………..

Avatar

Saruul 2018-08-04 103.9.90.53

Sain oilgoogui bj ingej helj blku bha, computeriin tsaanaas hudlaa tom yrih amarhan bdgiin shd

Avatar

зочин 2018-08-04

Эх орон газар шороо эд баялагаа зарахаас өөр мэдэх чадах юмгүй,намын харьяалалаар түрээ барьж авилга арын хаалгаар төрд шургалсан луйварчдыг толгой дараалан халаж төр цэвэршээгүй байхад энэ бузар үйл явдал байсаар байхын зэрэгцээ арга нь улам нарийсаж хүрээгээ тэлэх нь мэдээж,үүний эсрэг ганц нэг улс төрийн хүчин хувь хүн мянга яриад нэмэргүй,энэ асуудлыг бүх ард түмний хүчтэй эсэргүүцлээр л дарж устгах хэрэгтэй.

Avatar

zochin 2018-08-04 66.181.187.216

hahaha. Tsetserleg sumaas shoroon zamaar nuurs teeverleed baigaa chini 51% oron nutgiin umchit Mogoin Gol company sh dee. tend eroosoo uul uurhai eserguutsehgiu baigaa, harin gadaadiin company bolohoor ni tegeed baigaa yum bish uu. kkk

Avatar

Зочин 2018-08-04 112.72.11.123

Uul uurhaigaas uur yu ch hiij zarj chadahgui baij yaj amidrana geed bodood bga humuus ym be

Avatar

Зочин 2018-08-04 27.123.212.136

Baigalaa sain hairlaad uursduu ulun zelmvvn amidraad baij baildaa,Aguu eh oronchid mini.

Avatar

зочин 2018-08-04 103.229.121.86

Оюутолгой,тавантолгой хоёрыг ард түмэний хяналтан дор ашиглаад бусад бүх ашиглалтын лицензийг цуцлаж мал аж ахуйг хэвээр нь байлга цөлжилт болохоо байлаа гадны [Хориотой Үг] нар хөрсөн доорхи баялагыг ашиглаад гараад явна бид үлдэнэ үүнийг байнга санацгаа ялангуяа АЛТ-2 хөтөлбөрийг нэн даруй зогсоо.

Avatar

Батый 2018-08-04 202.179.26.231

Цөлжилтөөс хамгаалах ад авах арга хэмжээний №1 асуудал бол малаа цөөлөх, тэр дундаа ямааг маш цөөлөх хэрэгтэй.

Avatar

Mongol 2018-08-04 203.91.115.43

Tanai tsetserleg sumiig hamgin ih suutgej baigaa altai kanstrakshin gin baterdene huja narig oruulaad nuurs 500 km zuuj bain hangin turuund tsutslah heregte sumin zasag darga gej huhur yuuch hiihgui heden yum avaad baij bain ene talaar mash sain anhaaraarai

Avatar

Mongol 2018-08-04 203.91.115.43

Tanai tsetserleg sumiig hamgin ih suutgej baigaa altai kanstrakshin gin baterdene huja narig oruulaad nuurs 500 km zuuj bain hangin turuund tsutslah heregte sumin zasag darga gej huhur yuuch hiihgui heden yum avaad baij bain ene talaar mash sain anhaaraarai

Avatar

Nutgin zaluu 2018-08-04 203.91.115.43

Munkhbaatar gishuun bayar hurge gehdee ta tsetserleg sumin mogoin golin lizenzig yagaad yarihgui baigaan hamgin ih baigal suutgeg baigaad ta medej baij tsutsluulah heregtei bid demjin shuu

Avatar

Зочин 2018-08-04 202.179.26.231

Тэ.нэг махан толгой. Жинхэнэ оооорк гэгч байна даа. Одоо Могойнголоос нүүрс зөөх үү?????? 400 км-ээс нүүрс татах, 20 км-ээс авах 2-ын хооронд ямар их зардлын зөрүү гарахыг энэ дурак бодож үзэв үү. Хэний хатгалгаар, гар хөлийн үзүүрт зарагдаж байгаа юм бол доо, хөөрхий ……….. Зардал нь аймгаас буюу улсын төсвөөс гарна шүү дээ…………..

Avatar

Зочин 2018-08-04 27.123.212.134

Байгаль нь тун чиг сайхан, хайрламаар нутаг бна лээ Хөвсгөл. Сайн байна.

Avatar

монгол залуу 2018-08-04 66.181.160.99

бусад аймгийхан хөвсгөлийнхөнөөс жишээ аваасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж