
Хошин урлагийн нэрт мастер, Гавьяат жүжигчин Б.Батзаяа өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “TV Zone” сэтгүүл болон тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг UBS телевизийг хувь хүний тухай худал ташаа мэдээлэл гаргасан хэмээн Баянгол дүүргийн шүүхэд гомдол гаргаснаа мэдэгдсэн юм. Сүүлийн үед түүний хувийн амьдралын талаар таагүй зүйлс хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон ч тэрбээр хөдөө орон нутаг аялан тоглолт, дэлгэцийн шинэ бүтээл гээд завгүй байсан тул тухай бүрт нь хайхралгүй өнгөрүүлсэн гэнэ. Харин “TV Zone” сэтгүүлд түүнийг эргэлт буцалтгүй мөрийтэй тоглоомд автсан хэмээн хувийн амьдралынх нь талаар огт үндэслэлгүй, ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, хувь хүний нэр төрд халдсан тул ийнхүү шүүхэд гомдол гаргасан байна.
А.Зул