Ерөнхийлөгч Дональд Трампт иргэд нь үнэлгээ өгөв

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Дональд Трампт иргэд нь үнэлгээ өгөв

Ерөнхийлөгч Дональд Трампт иргэд нь үнэлгээ өгөв

Расмуссен судалгааны төвөөс өнгөрөгч Даваа гаригаас Лхагва гаригийн хооронд ард иргэдийн дунд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж байгаа бодлогыг  зөвшөөрч байгаа эсэх асуудлаар санал асуулга явуулжээ.

Уг санал асуулгад 1500 иргэн оролцсон бөгөөд 50 хувь нь ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагааг дэмжиж, хүлээн зөвшөөрч байна гэж хариулжээ.

Харин үлдсэн 49 хувь түүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн аж.

Мөн санал асуулгаар ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хангалттай биелүүлж байгаа талаар асуухад 35 хувь нь түүнийг ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байгаа гэсэн бол 41 хувь хангалтгүй хэмээн үзжээ.

Өнгөрсөн сард ФоксНьюсийн санал асуулгаар ерөнхийлөгч Трампыг сайшааж буй санал 46 хувьтай байсан бол NBC, УолСтрит өдрийн сонинд 45 хувийн санал авч байжээ.

2010 онд Расмуссен судалгааны төв АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама засгийн эрх барьж байх үед түүнийг сайшааж зөвшөөрсөн үзүүлэлт 45 хувьтай байжээ. Хожим 2011 онд Барак Обамаг зөвшөөрч буй санал 50 хувьд хүрснийг судалгаанд тэмдэглэжээ.

Эх сурвалж: Newsweek

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж