БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна | News.MN

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна

БНХАУ-ын эдийн засаг тогтвортой байгаа нь цаашдын хөгжлийн нааштай үзүүлэлт хэмээн шинжээчид үзэж байна. Оны эхний зургаан сарын байдлаар ДНБ-ний хэмжээ 6.8 хувиар тогтмол өсчээ. Энэ нь сүүлийн 12 улиралд эдийн засгийн тогтмол өсөлтийн дундажаас дээш гарсан үзүүлэлт юм. Ажил хаялт, инфляц буюу барааны үнэ өсч мөнгөний ханш унах зэрэг сөрөг байдал байсангүйгээр үл барам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ДНБ-ний өсөлтийн 78.5 хувийг эзэлжээ. Макро эдийн засгийн зохицуулалт зохистой байж, эдийн засгийн бүтэц шинэчлэгдэв. Мөн энэхүү бодит үр өгөөжид иргэдийн сэтгэл хангалуун байна. Шинжлэх ухааны шинэ хэлбэрийн хөгжил бүхий салбар, тоног төхөөрөмж, тэдгээрийг ашигласан салбар өсөж өндийж байна. Энэхүү шинэ салбар эдийн засгийн өсөлтөд 30 хувийн нэмэр оруулжээ.

Бээжин, Тянжин, Хэбэйн эдийн засгийн коридор, Хөх мөрний дагуух нутгийн эдийн засгийн коридор идэвхитэй ажиллан, баруун бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө, Зүүн хойдын эдийн засгийн сэргэлт, Дунд хэсгийн хөгжил илт дээшлэн сайжирсан байна. Хүнээр үндэс болгосон эдийн засгийг хөгжүүлж, хөдөө орон нутгийн хүчин чадвахийг дайчилснаар 1,4 тэрбум шахуу хүн амтай Хятад улсад 900 сая хүн хөдөлмөр эрхэлжл дотоод хэрэглээ ДНБ-нд асар их хувь нэмэр оруулж байна. 2008-2017 оны хооронд дотоод хэрэглээ эдийн засгийн өсөлтөд жилд дундажаар 105.7 хувийн нэмэр оруулсан үзүүлэлттэй ажээ.

Эх сурвалж: CCTV

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

njuty 2018-08-03 27.123.214.116

Сүүлийн үед хятад дахь нөхцөл байдал гадны бизнес эрхлэгчдийн санааг зовоож эхэллээ. Тус улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, үйлдвэрийн секторийн ашиг өмнөх жилийн мөн үеэс /6-р сарын байдлаар/ 0,3 % унасан үзүүлэлттэй гарчээ. Дэлхийн хэмжээний компаниуд болох Ауди, Ренальт, Peugeot, форд хятад дахь борлуулалтын талаарх прогнозоо бууруулсан.
Үүн дээр нэмэгдэж хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт дарамт авчирлаа. Оны эхнээс үл хөдлөх хөрөнгийн зах зээл 29 хувиар агшсан ба ялангуяа 6-р сарын сүүлийн долоо хоног өнгөрсөн 8 жилийн хамгийн доод түвшинг илэрхийлэв. Хятадын засгийн газраас зах зээлийг дэмжих зорилтын хүрээнд 3 триллион юань зах зээлд нийлүүлсэн нь үүргээ сайн биелүүлж чадсангүй. Дахиад 2 триллион юань зах зээлд нийлүүлэх асуудалтай тулгарсан. Хятад дахь зах зээлийн энэ царцанги байдал хөрөнгө оруулагчдыг үргээв. Тэд илүү найдвартай зах зээл, валют, облигаци, хувьцааг хайлаа. Үр дүн доллар, энэтхэгийн зах зээл харагдсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж