Ши Жиньпин дарга цэрэг армийг хүчирхэгжүүлэхийн чухлыг онцлов | News.MN

Ши Жиньпин дарга цэрэг армийг хүчирхэгжүүлэхийн чухлыг онцлов

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин дарга цэрэг армийг хүчирхэгжүүлэхийн чухлыг онцлов

Ши Жиньпин дарга цэрэг армийг хүчирхэгжүүлэхийн чухлыг онцлов

91 жилийн түүхэн замналтай ХАЧА хөгжлийн шинэ хуудсаа нээж буй энэхүү тэмдэглэлт цаг үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Анхны андгай тангаргаа үл умартан үргэлжлэн урагшлахын чухлыг” сануулж, Хятадын онцлогтой цэрэг армийг хүчирхэгжүүлэн хөгжүүлэх төлөө гуйвшгүй зүтгэх ёстойг онцоллоо.

ХКН-ын XVIII-р их хурлаас хойш БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний шууд удирдлага дор цэрэг армийн улс төр, зохион байгуулалт, дайчин хүчин, дүр төрх шинэчлэгдэн хөгжиж байгаа билээ. Хятадын онцлогтой цэрэг армийн хүчирхэгжүүлэх зам бодит ахиц дэвшилтэй байгаагийн зэрэгцээ намын удирдлагыг чандлан дагаж, ялалт байгуулан, шилдэг сайн цэргийн сурталд суралцсаар байгаа юм. Мөн ХКН-ын XIX их хуралд дурдсанчлан “Цэрэг армийн байгуулалтаараа дэлхийд тэргүүлэх” зорилт тавьжээ. Ингээд Ши Жиньпин дарга цэрэг армиа хүчирхэгжүүлэх чиглэлээр хэлсэн үгүүдээс тоймлон хүргэе.

Нэг. Цэрэг арми намын командыг чанд дагаж мөрдөх хэрэгтэй. Цэрэг армийг анхнаасаа улс төрийн удирдлагаар хангаж байсан. Энэ нь бидний батлан хамгаалах салбарын үндэс суурь нь юм. Дайн байлдааны цаг үед дайсан этгээдийн өөдөөс гавшгайлан тулалдаж чадсаны учир шалтгаан нь улс төрийн хүмүүжлээр боловсорч, нам ард түмний төлөө гэх халуун зүрх цохилж байсных юм .

Хоёр. Улсын батлан хамгаалалт болон цэрэг армийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Цэрэг армиа хүчирхэгжүүлье гэвэл заавал цэрэг армийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Энэ нь ирээдүйн хүчирхэгжилтэй холбогдох том асуудал юм. Өөрчлөлтөд саад учруулж байгаа бодлогын чанартай асуудлыг юун тэрүүнд шийдэх нь зөв. Хуурай, далай, агаарын цэрэг болон нисэхийн цэрэг арми зэрэг төвийн цэргийн зөвлөлийн дөрвөн чухал төвөөс 15 дэд салбарыг хүртэл өөрчлөлтөд хамруулах хэрэгтэй. Өөрчлөлт бол хөнгөн хуугай зүйл биш харин асуудыг шийдэх төв чанга сонголт юм.

Гурав. Шинжлэх ухааны шинэ ололт нь нь цэрэг армийн ирээдүй. Улс орны цэрэг армийн амин чухал гол мэргэжлийг мөнгөтэй байлаа ч худалдан авах боломжгүй юм. Цэрэг армийн шинжлэх ухааны шинэ ололт нь байлдааны бодлогын үндэстэй холбогдох томоохон суурь юм. Өөрийн оюун ухаан, гар бие оролцсон шинэ санаа, тэргүүний техник технологи бүхий бүтээлээр цэрэг армиа тоноглох хэрэгтэй.

Дөрөв. Хятадын онцлогтой цэрэг армийн хуулийн тогтолцоотой болох нь нэн чухал. Хятад хэлэнд “Хууль хатуу биш бол цэрэг зогсож чаддаггүй” гэх хэлц үг байдаг. Энэ нь дүрэм журамгүй цэрэг арми эгэл иргэдээс ч долоон доор гэсэн санаа билээ. Хуулиар цэргээ засах бол өөрчлөлтийг ахиулах гол хүчин гэж дарга Ши Жиньпин үздэг юм.

Тав. Сургуулалт болон бодит тулаан. Зуун өдөр сургуулалт хийж нэгэн цагт хүчийг нь өргөх бол цэрэг армийн нийтийн зарчим билээ. Нам ард түмэн дуудсан цагт хэзээ ч бэлэн байх, бодит тулаанд ялалт байгуулж чадах эсэх нь энгийн үеийн бэлтгэл сургуулилтаас шалтгаална. БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин бэлтгэл сургуулилтын талбайл биечлэн очиж ажиллаж байсан нь сургуулилтыг маш чухалд тооцож байсны нэгэн илрэл гэж хэлж болно.

Зургаа. Цэрэг армийн шинэ боловсон хүчнийг бэлтгэх. Одоо үеийн цэрэг дайны байдал электрон тоглоом тоглож байгаа шиг компьютер дэлгэц ширтэж, товч дарах төдий хялбар биш. Ямар ч хэлбэрийн дайн цэргийн эр зориг ухаан самбаанд тулгуурладаг. Орчин үеийн цэрэг хүн эр зориг, чадвар, дайчин чанар, ёс суртахууныг өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Долоо. Цэрэг ардын загас усны харилцааг баримтлах нь олон түмэнч суурьтай байхын үндэс.

Найм. Бүх хүчин чадлаараа ард түмэнд үйлчлэх нь эцсийн зорилт. Хятадын ардын чөлөөлөх арми ХКН-ын зөв оновчтой удирдлагаар цэнэглэгдэн, ард түмэн, үндэстэн ястныхаа энхийн манаанд зогссоор 91 жилийг үлдлээ. Үүнээс цааш ч энэ үүрэг зорилт нь хэвээр хадгалагдах нь зайлшгүй юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 103.10.21.43

танай дарга ч эвгүй гар даа ньюс.мн гэдэг сайттай гэжуга үүгээрээ монголчуудын толгойг угааж дасгана

Avatar

Гадаад бодлого 2018-08-03 122.201.23.83

бид цэргийн технологийн шинжлэх ухаанаас хоцорвол 26 жилийн дараа ч ийм л байдлаараа бүр үүнээс ч дор болох болно. Тэд бидэнд сануулсаар л байна. Бид израйль. швейцарь, япон улсын загвараар нэн даруй бодлого төлөвлөхгүй бол оройтно. Өнөөдрийн идэх талхыг багахан танаад боловсон хүчнээ бэлдээд явахгүй бол залгигдана шүү

Avatar

Зочин 2018-08-03 150.129.141.37

ДООРХИ СЭТГЭГДЭЛ АНДУУРЧ ТАВИГДСАН ТУЛ ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ … УСТГАЖ БОЛНО

Avatar

Зочин 2018-08-03 150.129.141.37

САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙГЭЭ ДАГУУЛААД ГЯЛАЛЗАЖ ЯВАА ДЭЛХИЙН ОД, ХҮЧИРХЭГ ЭР ШҮҮ. ХҮЧИРХЭГ ХҮН Ч ХҮЧИРХЭГ ХҮНТЭЙГЭЭ Л НӨХӨРЛӨХ ЮМ ДАА. ХҮРГЭН МИНЬ ОВОО ДОО

Avatar

onom 2018-08-03 145.94.195.176

daisantaigaa sain taniltsaj av. dor xayaj.

Avatar

Зочин 2018-08-03 71.191.160.116

Chinii darga uu miniih lav bish t eneg hujaa setguuch

Avatar

Зочин 2018-08-03 64.119.23.83

MONGOL DUNDAAS TSENHER DUULGAAR ASHIG HURTENE

Avatar

Зураач 2018-08-03 90.207.21.15

Бичвэрийн найруулгыг харвал Өвөр монгол хүн бичсэн бололтой!

Avatar

Зочин 2018-08-03 27.123.212.136

Chi uuruu huuchin DO yamnii svns bna.

Avatar

Зочин 2018-08-03 185.89.216.238

Hehe chi yundaa durguitseev. Henii umuuruud bgaa buruu nomton be

Avatar

Зочин 2018-08-03 185.89.216.166

Ene news.mn d hyatadiig bainga surtalchildag hyatadiin huchnii baiguullagiin neg nuhur gartsaagui shurgalsan bn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж