БНХАУ-ын Геологийн их сургуулийн (Бээжин хот дахь) палеонтологийн мэргэжилтэн Шин Лида багийнхныхаа хамт саяхан дэлхийн соёлын өвд хамаарах уулын зуслан болон эргэн тойрных нь сүмийн бүсэд “Үлэг гүрвэлийн мөр хайх” аяллыг хийжээ. Ийн судалгааны явцад эрдэмтэд дээрх бүс нутгаас газар бүрт тархсан том, жижиг янз бүрийн үлэг гүрвэлийн 250 гаруй мөр илрүүлсэн байна. Үлэг гүрвэлийн мөр олсон газар нутаг нь Яншаны уул нуруунд хамаардаг бөгөөд энэ бүс нутгийн ихэнх нь өдийгөөс 150 сая жилийн тэртээ байсан Юрий галавын сүүлч үеийн газрын давхаргад хамаардаг аж. Өөрөөр хэлбэл, энэ нь үлэг гүрвэлийн “алтан” үе юм.
Эх сурвалж: CCTV