Сурагчид гар утас хэрэглэхийг хориглов | News.MN

Сурагчид гар утас хэрэглэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Сурагчид гар утас хэрэглэхийг хориглов

Сурагчид гар утас хэрэглэхийг хориглов

Дунд сургуулийн сурагчид, тэр дундаа 3-15 насны хүүхдүүдийг сургуулийн орчинд ухаалаг гар утас, таблет, зэрэг интернэтэд холбогдож болох төхөөрөмж хэрэглэхийг хориглох тухай хууль Францын эрх баригчид гаргасныг CNN уламжлав. Харин 15 наснаас дээш буюу ахлах ангийн сурагчид ухаалаг гар утасныхаа хэрэглээг өөрсдөө мэдэн зохицуулах гэнэ.

Ирэх оны есдүгээр сараас буюу шинэ хичээлийн жилээс энэхүү хууль хэрэгжиж эхлэх юм. Бага насны хүүхдүүд, сурагчдын сурах үйл явц, хичээлд анхаарлаа төвлөрүүлэхэд нь гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмж саад болдог, цаашлаад ийм төрлийн техникийн хэтийдсэн хэрэглээ  эрүүл мэнд, сэтгэхүйд нь хор учруулахаас болгоомжлон ийм хууль гаргаснаа хууль тогтоогчид онцолж байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 27.123.214.116

Манайд энэ туршлага хэрэгтэй л байгаамдаа

Avatar

Зочин 2018-08-03 66.181.182.89

Манайд бас хэрэгжүүлмээр юм бишүү?

Avatar

Зочин 2018-08-03 64.119.16.10

good news

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж