Австралийн Мельбурн хотын их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэх шинэ төрлийн бэлдмэл гаргасан авсан тухай “Медикал Экспресс” цахим хуудсанд мэдээлэв. Энэхүү бэлдмэл хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоохын зэрэгцээ хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь бага гэдгээрээ бусад эм, бэлдмэлээс ялгарч байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Хорт хавдрын эс дэх уургийн идэвхжлийг бууруулах молекул агуулсан уг бэлдмэл нь химийн эмчилгээ болон бусад эмтэй харьцуулбал эрүүл эсэд нөлөөлөхгүй, зөвхөн өвчний голомтод хүрч үйлчлэх чадвартай аж. Эмч нарын үзэж буйгаар уг бэлдмэлийг өвчин нь даамжраагүй, эхний шатан дээрээ байгаа хүмүүс хэрэглэвэл үр дүнгээ өгөх магадлал өндөр гэнэ.
Бэлдмэлийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд цаашид клиник шатанд турших юм байна.
Эх сурвалж: CCTV