"Хүнээ эмчлэх хүмүүс борооны устай ноцолдож байна" | News.MN

"Хүнээ эмчлэх хүмүүс борооны устай ноцолдож байна"

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

"Хүнээ эмчлэх хүмүүс борооны устай ноцолдож байна"

"Хүнээ эмчлэх хүмүүс борооны устай ноцолдож байна"

“Ньюс агентлаг” энэ долоо хоногт хийсэн ярилцлага, тодруулгаа тоймлон хүргэж байна.

Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн өргөтгөлийн барилгын хонгил руу ус нэвчиж, Австрийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр авсан туяа аппаратын суурь эвдэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Мөн тус төв эмнэлгээ өргөтгөсөн атал УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувийн эмнэлгийг төрд худалдан авах шаардлага үүссэн талаар яригдах болсон. Эдгээр асуудлыг хөндөж, ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай ярилцлаа.


-Усанд автсан өргөтгөлийн барилгыг цаашид ашиглах боломжтой юу?

-ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил 2010 оны долдугаар сард эхэлж, тодорхой шалтгааны улмаас барилгын ажил бүтэн гурван жил зогсож ашиглалтад орох гэсээр долоон жил болсон. Тус барилгыг эмнэлэг үйлчилгээ явуулах боломжтой гэж үзэж Улсын комисс, Барилга хөгжлийн төвөөс өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард нэгэнт хүлээн авсан. Бидний зүгээс үндсэн барилгын үйл ажиллагаанд эхнээсээ оролцох боломжгүй байсан. Харин шинэ технологи суурилуулахтай холбоотой, мөн яамнаас шилжүүлсэн эрх мэдлийн хүрээнд барилгын ажилд сүүлийн үед хяналт тавьж дутуу байсан зүйлийг ажил гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж эхлээд байна. Гэхдээ ашиглаад эхэлмэгц засч янзлах зүйл их гарч байна. Өргөтгөлийг ашиглана, ашиглахгүй гэж ярих буруу байх. Нэгэнт баригдсан учраас дутагдалтай зүйлийг нь засч засварлаад ашиглах нь зөв. Гэхдээ цаг ирэх тусам ар араасаа дагуулсан асуудал энэ барилгад гарах вий гэдэгт их санаа зовж байна.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/2?id=284459 линкээр унших боломжтой.

Д.Батмөнх: Өвс тэжээлээ бэлтгэх нь малчдын өөрсдийнх нь үүрэг

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ -ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхөөс хадлан тэжээлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа тухай тодрууллаа.


-Энэ жил улсын хэмжээнд хэчнээн мянган тонн хадлан тэжээл бэлтгэх вэ. Хадлан тэжээлийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна?

-2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол долдугаар сарын 4-ний өдөр гарсан. Тогтоол гарсантай холбогдуулаад ХХААХҮ-ийн сайд тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зөвлөмж боловсруулан орон нутаг руу явуулсан. Энэ жилийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн заавал бэлтгэн бүрдүүлэх өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн хүрээнд 25915 тонн өвс бэлтгэнэ. Мөн нэмээд улсын нөөцөд 14735 тонн тэжээл бэлтгэхээр даалгавар өгсөн. Ерөнхийдөө бүх аймгууд 25-50 хүртэлх тонн тэжээл, 30-100 тонн хүртэлх өвс бэлтгэх ёстойюм. Энэ бол зайлшгүй бэлтгэх өвсний нөөц байгаа юм. Нийт өвөлжих малд бэлдэх өвсний хэмжээг хамгийн багадаа нэг сая тонн хадлан бэлтгэнэ гэж тодорхойлж байгаа. Өнөөдрийн байдлаар хадлан бэлтгэлийн ажил баруун зүгийн аймгуудаас эхэлж байна.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/2?id=284435 линкээр унших боломжтой.

“Богд хан ууланд Зайсан толгойгоос өөр юу үлдэхийг хэлж мэдэхгүй”

“Зайсан орчимд хөрсний гулгалт болох гэж байгаа, Богдхан уулын амуудад барьсан барилгууд хөрсний гулгалтад өртөх өндөр эрсдэлтэй” гэсэн мэдээлэл албан бусаар тараад байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, ШУТИС-ийн Геологийн сургуулийг үүсгэн байгуулагч, Ардын багш, доктор, профессор Ж.Лхамсүрэнгээс тодрууллаа.


-Богдхан ууланд хөрсний гулгалт болох эрсдэлтэй юу?

-Хөрсний бүтцээс шалтгаалж гулгалт үүсдэг. Уулын хажуу, хэр эгц, гүн нь ямар чулуулгаас тогтсон, хөрс шороо, ургамлын бүтэц нь хэр зузаан байгаа, ямар төрлийн чулуунаас хөрс бүтэж байгаа эсэхээс шалтгаална. Бороо удаан орж, хөрс дэвтэж норсноос хөрсний гулгалт болох магадлалтай. Хөрсний гулгалт зөвхөн өндөрлөг газар биш тэгш газар ч үүсэх магадлалтай.

-Богдхан ууланд барилга барих нь зөв үү?

-Товчхондоо болохгүй, хууль бус зүйл. Яагаад болохгүйг геологийн бүтцийн хувьд тайлбарлавал нарийн зүйл болно. Барилга барихаас өмнө тухайн газарт геологийн судалгаа явуулах ёстой. Судалгааг явуулахдаа газрыг өрөмдөж, хөрс ямар бүтэцтэйг судалдаг. Ингээд инженер геологийн дүгнэлт гарсны дараа барилга барьж болох эсэхийг шийдэж, барих зөвшөөрөл олгодог. Богдхан уулын ойролцоо гүн хагаралтай. Энэ хэсэгт барилга барьж болохгүй гэдгийг олон газрын судалгаанд тусгасан байгаа шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэх ёстой олон газар бий. Гэтэл тэнд олон барилга барьсан. Болохгүй газар барилга барьсны хариуцлагыг хүлээх хүн алга.

Болохгүй газар барилга барьсныг байгаль өөрөө шалгана. Улаанбаатар долоон баллын газар хөдлөлтийн бүсэд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Газар хөдлөлтөд хамгийн түрүүнд Туул голын орчим өртөнө. Учир нь, Туул гол нь газрын гүний хагарал дээр байгаа, хагарлын урд хэсэг өргөгдсөний дүнд Богд уул тогтсон юм. Газар хөдлөлтийн дараа тэр хэсгээс Зайсан толгой үлдэж болох юм. Бусдыг хэлж мэдэхгүй.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/?id=284504 линкээр унших боломжтой.

“Сурах бичиг хэвлүүлэхэд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг”

Энэ жил ерөнхий боловсролын 186 нэрийн сурах бичгээс 24 нэрийг нь шинээр хэвлүүлж байгаа юм байна. Ямар төрлийн сурах бичгийг шинээр хэвлүүлж байгаа талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.


-Шинээр хэвлэгдэх сурах бичгийн агуулгад өөрчлөлт орж байгаа юу?

-Ерөнхий боловсролын тогтолцоо 2007-2008 онд 11 жилийн тогтолцоонд үргэлжлээд 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Ингэж явсаар одооноос 12 жилийн хөтөлбөр иж бүрнээр хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор сурах бичгүүд төлөвлөгөөний дагуу шинэчлэгдэж байгаа юм. Түүнээс биш сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орж, сурах бичгийн агуулга өөрчлөгдөөгүй.

-Сурагчдын тодорхой хувийг л сурах бичгээр үнэгүй хангадаг. Хүртээмжийг нэмэгдүүлэх ямар бодлого баримталж байна вэ?

-Сургуулийн номын сангаар дамжуулан I-V ангийн сурагчдыг сурах бичгээр 100 хувь хангадаг. Хавар захиалгаа өгсөн бол сурах бичиг дутах ёсгүй. Дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувьд буюу зорилтот бүлгийн зарим хүүхдэд номын сангаар дамжуулан сурах бичиг үнэгүй олгодог. Энэ 40 хувийг сургууль тодорхойлдог. Үнэ төлбөргүй олгож байгаа эдгээр номд элэгдэл, хорогдол гарвал нөхөн хангалтаар дахин хэвлэдэг. Энэ жил 65 нэрийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж байгаа.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/2?id=284376 линкээр унших боломжтой.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 66.181.185.204

BAYRSAIHAN GEJ BOLOVSROLGUI YMAR SAY DOLLORIN APRATIG TULUL

Avatar

Зочин 2018-08-03 202.9.42.10

Энэ байгууллагын бүх ажилтан тэгээд эмч нар юм уу? Нэг хүүхэд хуурч байгаа юм шиг.

Avatar

Зочин 2018-08-03 27.123.214.82

Дарга нар албан тушаалд томилогдохдоо мэргэжлийн боллвсон хүчин гэж өөрсдийгөө сурталчилна. Ажилдаа хариуцлага алдахаараа өагүй өндөг мэт царайлж бусад руу буруугаа бухна. Иймээс тлгтолцоондоо өөрчлөлт оруулж, ёс зүйн ажлын хариуцлагын гэрээг хөдөлмөрийн гэрээтэй хамт байгуулдаг больё.

Avatar

Зочин 2018-08-03 202.179.18.61

хавдрын дарга огцорчихвол зүгээр дээ даанч 60 тэрбумын гар байх даа

Avatar

He he 2018-08-03 203.91.115.37

Ene guliichuud muu n**** usand avtuulsan texnikee emch nariin ner nereer ard nuugdaad uldeh sanaatai muuhai baliar n**** bn shde uter zailuulaach iim novshnuudaas bolj uls oron tatvar tulugchid emch uvchtun ged bugd hohirch bn shde mongolchuud emch bagsh 2iig bol yamarch ued hairlaj hundelseer irsen ard tumen shuu dee.ug ni joohon setgtei darga bsan bol ene grashruu us ornoo gj uridchilan sergiilj boloh l bsan daa haramstai ! Emch suvilagch nariin neriig uuriinhuu hariutslaggui bdald bitgii ashigla muuhai hog vee !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж