"Сэтгэлийн гэгээ" аянд 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

"Сэтгэлийн гэгээ" аянд 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагджээ

"Сэтгэлийн гэгээ" аянд 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагджээ

ЭХЭМҮТ-ийн хамт олон 30 жилийн ойгоо тохиолдуулан өнөөдөр /2018.08.03/ Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд “Сэтгэлийн Гэгээ” сайн үйлсийн аян зохион байгууллаа. 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлэгт үзүүлэхэд нэг дор бүх үзлэг, оношилгоо өгөх боломжгүй байдаг. Дотор, эмэгтэйчүүд гээд өөр өөр өдрүүдэд үзүүлэх шаардлага гарч, бусдын тусламж хэрэгтэй болдог. Иймээс энэ аяны хүрээнд ЭХЭМҮТ-ийн хамт олон эрүүл мэндийн үзлэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг дор үзүүлж байгаад баяртай байна” – хэмээн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/-ны нөхөн сэргээх сургалтын төвийн захирал Ч.Дэлгэрмаа онцолжээ.  

ЭХЭМҮТ-өөс зохион байгуулсан үнэ төлбөргүй үзлэг оношилгооны хүрээнд эмэгтэйчүүдийн эхо, дотрын үзлэг, физик эмчилгээ, ясны сийрэгжилтийн аппаратын үзлэгт хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй иргэд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв. 

Дашрамд мэдээлэхэд, улсын хэмжээнд нийт 16 мянган харааны бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд 3000 нь нийслэлд амьдардаг ажээ. 

Р.ЦЭНД
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж