
-Оюуны өмчийн газарт АНУ болон БНСУ-ын Элчин сайдын Яамдаас нэг болон олон ангит зарим киног зөвшөөрөлгүй гаргаж байгаа талаар гомдол ирсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Танайд үнэхээр ийм гомдол ирсэн үү?
-Манайд өнөөдрийн байдлаар ийм гомдол, санал ирээгүй байна. Хэрвээ гомдол гаргахаар бол тухайн бүтээлийн эзэн өөрөө эсвэл уг киног гадаадын улс, орнуудад гаргах эрхтэй борлуулагч, төлөөлөгч нь манайд гомдол гаргах ёстой. Түүнээс биш Элчин сайдын яамдын зүгээс асуудал тавих учиргүй.
-Ер нь энэ тохиолдолд тухайн телевиз болон дэлгэцийн бүтээл гаргадаг байгууллагууд Оюуны өмчийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай юу?
-Манайхаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Хүний хувийн бизнесийг бид шалгах ёсгүй. Оюуны өмчийн хувьд тухайн кино хийж байгаа байгууллага, хувь хүн нь хуулийг баримтлах ёстой.Түүнээс биш бид хилээр нэвтэрч буй хүмүүсийн цүнхэнд америк эсвэл Солонгос кино байгаа эсэхийг шалгах нь зах зээлийн зарчимд ч нийцэхгүй. Харин Монголд дэлгэцийн бүтээл гаргах гэж байгаа хувь хүн, албан байгууллага нь хууль ёсны дагуу бүтээлийг нь авах хэрэгтэй. Энэ тохиолдолд ямар ч асуудалгүй. Манай байгууллагын зүгээс дэлгэцийн бүтээл гаргадаг байгууллагуудад энэ талаар хяналт тавих боломжгүй.
Тэрбээр ийн хариуллаа. Хэдийгээр өнөөдөр манай Оюуны өмчийн газарт гомдол ирээгүй байгаа ч маргааш ирж болзошгүй гэдгийг үгүйсгэх аргагүй. Учир нь бусдын оюуны өмчийг энд тэндгүй хувилан зарж, олон нийтэд үзүүлэн товчхондоо энэ талаар улайм цаймдаа гарсан олз ашиг хайгчдын бүдүүлэг авираас харахад хожмын өдөр ийм төрлийн гомдол Оюуны өмчийн талаар ирэхгүй гэх баталгаагүй юм. Дашрамд дурьдахад өнөөдөр Монгол улсын Оюуны өмчийн газар БНХАУ-ын Оюуны өмчийн газартай хамтран “Оюуны өмч ба инновац” сэдэвт хурал зохион байгуулах аж.
"Улс төрийн тойм" сонин
