Их Британийн байлдааны усан онгоц Токио хотын далайн боомт дээр иржээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Их Британийн байлдааны усан онгоц Токио хотын далайн боомт дээр иржээ

Их Британийн байлдааны усан онгоц Токио хотын далайн боомт дээр иржээ

Их Британи улсын тэнгисийн флотын “HMS Albion” нэртэй байлдааны усан онгоц өнөөдөр /2018.08.03/ Токио хотын далайн боомт дээр иржээ. 22 мянган тонн жинтэй байлдааны усан онгоц Токио хотын далайн боомтод байх хугацаанд олон нийт усан онгоцыг сонирхох боломжтой юм байна.

Мөн Япон болон Их Британийн эрх баригчид хамтын харилцаагаа өргөжүүлэх хүрээнд Японы өөрийгөө-хамгаалах хүчин болоод Их Британийн тусгай тэнгисийн цэргүүд хамтран бэлтгэл сургуулилт хийхээр төлөвлөжээ.

Их Британи улс Европын холбооноос гарахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд гуравдагч хөрш орнуудтай харилцаа холбоогоо сайжруулахыг хүсэмжилж байгаа билээ. 2015 оноос хойш Япон болон Их Британийн эрх баригчид тогтмол хуралдаж, улс орнуудын аюулгүй байдал болон хамтын ажиллагааны талаар хэлэлцэн тодорхой арга хэмжээ авч байгаа ажээ.

Г. Батмандах
Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж