Наймдугаар сарын өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын өрнийн зурхай

Наймдугаар сарын өрнийн зурхай

ХОНЬ

Ажил хэрэг, санхүү: Шинэ сар Арслангийн орд руу нүүх учраас хэн нэгэнтэй хайр сэтгэлийн романс үүсгэх болон шинэ бүтээлч төсөл, шинэ ажил эхлүүлэх, шинэ санаагаа хэрэгжүүлэхэд үнэхээр тохиромжтой байх болно. Энэ сар таны орд Буд, Санчир гариг дээр таарах учир таны хичээл зүтгэл, хүчин чармайлтаас тань шалтгаалж ажил хэрэг бүтэх, бүтэхгүй нь шалтгаалахаар байна. Гэхдээ хүчин чармайлт гаргаж байна гээд чухал зүйлүүдээ март гэж хэлж байгаа юм биш. Өөрт таатайгаар, хүнд хэцүү гэж хүлээж авалгүй гүйцэлдүүл гэж хэлж  байгаа юм.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард ганц бие хүмүүсийн хувьд шинэ харилцаа бий болгоход таатай байх болно. Харин гэр бүлтэй хүмүүст таатай сар байх болно. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх болно. Багахан асуудал гарсан ч ойлголцон хурдан эвлэрнэ. Хийж буй ажлыг тань хамтрагч чинь дэмжиж сайшаана. Тиймээс цуцалтгүй урагшлахыг од эрхэс зөвлөж байна.  

Эрүүл мэнд: Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг үү? Хийдэггүй бол хийж эхэл. Дасгал хөдөлгөөн хийсэн эрч хүч нь таны амьдралын хэв маяг, анхаарал төвлөрөлт, хоолны дэглэм, зан чанар гээд бүгдэд эергээр нөлөөлнө.

ҮХЭР

Ажил хэрэг, санхүү: Сарын эхний хоёр долоо хоног багагүй саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Ажил хэргийн түнш, эсвэл дарга хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй тул ямар ч тохиолдолд ам мурийхгүйгээр чимээгүй даваад гарахыг зөвлөе. Сарын дундуур байдал эргэн хэвийн байдалдаа орно. Энэ сард гэр бүлийн бизнес эхлүүлэхэд тохиромжтой гэжээ.

Гэр бүл, хайр дурлал: Хосуудад хувийн орон зай, ганцаараа бүхнийг шийдэх хүсэл эрмэлзэл ихээр төрнө. Гэвч хамтрагчтайгаа ярилцаж, асуудалд шийдэл олох нь чухал. Сарын сүүл гэхэд та хүндрэлтэй асуудлаа хэн нэгэнтэй хуваалцаж ярилцах нь ямар чухал болохыг ойлгоно. Харин ганц бие хүмүүсийн хувьд өнгөрснийг бодон сэтгэл санаагаа тавгүйтүүлэхээс зайлсхийгээрэй.

Эрүүл мэнд: Сэтгэл санаа тогтворгүй байх тул хоолонд дургүй болох, ходоод гэдэсний үйл ажиллагаа муудах нигууртай. Тиймээс аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж, өөр зүйлд сатааран дархлаагаа дэмжиж, спортоор хичээллэ.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, санхүү: Галзуу барын аманд гараас хийхээс буцахгүй сар болж өнгөрнө. Эрч хүчээр дүүрэн, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ хэт их өөрийгөө өргөмжлөх нь хамтрагчийн чинь дургүйцлийг хүргэж мэднэ. Ажил дээрээ бүхнийг өөрөө шийдэлгүйгээр бусдынхаа зөвлөгөө, зөвлөмжийг даган хэлэлцэх нь зүйтэй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгийг санаарай.  

Гэр бүл, хайр дурлал: Хамтатгахын ордныхон бүх цаг үед өөртөө итгэх итгэл өндөр. Ганц бие хүмүүст ярихаас илүү зарим үед сонсох нь чухал байдаг гэдгийг санаад авахад зүгээр. Гэр бүлийн харилцаа тайван, хэвийн үргэлжилнэ.

Эрүүл мэнд:  Хүн ихтэй газар, ажлын стресс таныг тавгүйтүүлж мэднэ. Тиймээс тархи мэдрэлээ амрааж амралтаа зохицуулах хэрэгтэй. Оюун бодол, бие сэтгэл, сүнсэн биеэ тэжээхийн тулд нам гүм газрыг сонгоорой. Ном уншиж, эсвэл ууланд гарах ч юм уу сэлэх гэх аргыг хэрэглэж болно.

 МЭЛХИЙ

Ажил хэрэг, санхүү: Мэлхийн ордныхонд наймдугаар сар жаахан таагүй “нээлт” авч ирэх төлөвтэй. Тойрог замаар явж, гарах гарцаа олохгүй байгаа мэт танд санагдах байх. Юу ч хийсэн ашиггүй, үр дүнгүй гэсэн бодол төрвөл бодлоосоо авч хая. Нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглахыг хичээ. Тэгж чадвал нэг газартаа дэвхцэж эсвэл элсэнд живж байгаа мэт мэдрэмж арилж, санаа тань амарна. Санхүүгийн асуудал тогтворгүй байна. Олсон хэдэн цаас чинь өр ширэнд яваад таарна. Тиймээс нэмэлт орлогын үүсвэртэй болохыг хичээ. 

Гэр бүл, хайр дурлал: Мөн найз нөхөдтэйгөө маргалдаж, сөргөлдөхөөс болгоомжил. Бүхнийг хянах гэж хичээгээд дэмий, үйл явдал танаас хамаарахгүй өрнөнө. Ганц бие хүмүүс сарын сүүлээр шинэ хүмүүстэй танилцвал зохино гэж одод зөвлөж байна. Таны ааш, авир төрхөөс олон юм хамаарна. Орон гэртээ засвар хийхэд тохиромжтой үе.

Эрүүл мэнд: Эмчийн зөвлөгөө, шаардлагыг ягштал хэрэгжүүлээрэй. Өөрийгөө дур мэдэн эмчлэх нь залруулшгүй хор хохирол учруулахыг анхаар. Бусдын амыг дагах, интернэтийн зөвлөгөөг ашиглах танд тус болохгүй байх. Яагаад гэвэл хүн бүр өвөрмөц, онцгой учраас нэг хүнд тус болсон ардын эмчилгээ нөгөө хүнд эсрэгээр хор учруулж магадгүй. 

АРСЛАН

Ажил хэрэг, санхүү: Өөрийгөө хөгжүүлэх сар. Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Зарим нэг саад бэрхшээл тулгарах ч өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Энэ мэт эдийн засгийн асуудал тайван байдлыг тань алдагдуулж, стресс үүсгэнэ.

Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн тал дээр од эрхэс таагүй нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн маргаан, хосын зөрчилд эв зүй, уян хатан хандахгүй бол харилцаанд тань бэрхшээл, стресс л нэмнэ. Гэр бүлийн хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй. Ганц бие хүмүүс сонирхол татсан нэгэнтэй учрах боловч энэ харилцаа удаан үргэлжлэхгүй л болов уу.

Эрүүл мэнд: Ялихгүй аар саар асуудлыг эс тооцвол эрүүл мэнд сайн байна. Өвчин туслаа ч маш хурдан эдгэрэх болно. Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ үед эдгэрэх найдвар тун өндөр байна.

ОХИН

Ажил хэрэг, санхүү: Зорилгодоо хүрэхийн тулд Охины ордныхон энэ сард  юуны өмнө гадны ямар нэгэн дарамт шахалтаас ангижрах ёстой. Тэгсэн тохиолдолд та удаан төлөвлөж, ухаан бодлоо зориулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой. Амжилт таны бодож байснаас ч ойрхон ирсэн байна.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сар охины ордныхны романтик зан чанар илүү нэмэгдэнэ. Харин ганц бие хүмүүс хайрын эрэл хайгуулд гарахад бэлэн, энэ бол амжилтын тал нь. Зарим нь шохоорхсон хүнтэйгээ танилцаж чадна. Гэвч харилцаа нэг их удаан үргэлжлэхгүй. Хэтэрхий их юм бодож санаагаа зовоох хэрэггүй.

Эрүүл мэнд: Амьдралын суугаа хэв маяг, хөдөлгөөний дутагдалд орохоос сэрэмжлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, цусны эргэлтийн систем доголдох аюултай. Өөртөө цаг зарцуулж, эрч хүчтэй байж, эрүүл мэнддээ гойд сайн анхаарах хэрэгтэй гэж зөвлөж байна.

 ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, санхүү: Илүү тогтвортой ажиллахын тулд үүрэг хариуцлагаа сайтар биелүүлээрэй. Таны мөнгө санхүү тогтвортой байх болно. Бусдад мөнгө зээлүүлэх, зээлж авахаас татгалзаарай. Бага хэмжээний эрсдэлээс болж санхүүгийн дарамтад орох аюултай. Итгэж байсан хүн итгэл алдаж магадгүй тул хэн нэгэнд хэт их найдаж ажил даалгах хэрэггүй.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралын хэмнэлд өөрчлөлт оруулна. Энэ сард эрэгтэйчүүд хөнгөмсөг хөөрүү болгох хандлагатай байна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна.

Эрүүл мэнд: Цаг агаарын байдалтай холбоотой бие махбод хямарч магадгүй. Элдэв бэртэл гэмтлээс болгоомжил. Сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг, санхүү: Ажилдаа ахиц дэвшил гаргах хэрэгтэй. Нэгэн хэвийн ажлаас гарч өөрийгөө хөгжиж дэвшихэд цаг зарцуул. Харин нэгэн тогтсон ажилтай түүнээсээ үр ашгаа хүртэж чадаж байгаа ахимаг хүмүүст шинэ зүйл сурч мэдэн залуучуудтайгаа нэг түвшинд ажиллахыг шаардах болно. Зоримог алхам хийхэд энэ сар ээлтэй байх болно.

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийн уур амьсгалыг өөрчилж гэрийнхээ тавилгыг өөрчлөх, шинэ хувцас, шинэ тавилга, шинэ эд зүйлс худалдаж авах нь гэрийн дотоод энергийг таатай болгоно. Гэр бүлээрээ ширээ тойрон суугаад амжилт, бүтээлийнхээ тухай ярилцаж суух нь гэр бүлд юу юунаас илүү үнэ цэнэтэй. Гэр бүлдээ анхаарлаа хандуулахаа нэмэгдүүл.

Эрүүл мэнд: Ажил, амьдралаа зохицуулж сурахыг хичээ. Дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж өөрийнхөө төлөө явахгүй бол хэн ч таны төлөө гэхгүй шүү дээ. Зарим үед гэр бүлийн хүн, бусдын зөвлөгөөг сонсож байхад гэмгүй. Хэт их ажиллаад эрүүл мэндээ хаяузай.

НУМ

Ажил хэрэг, санхүү: Амьдралд үргэлж л шинэ боломжуудаар дүүрэн байдаг. Тэр боломжоос нэгийг нь шүүрч аваад ажил хэрэг болго. Шинэ санаан дээр дөрөөлөн шинэ бизнес эхлүүлэхэд таатай сар. Тиймээс хамтрагчаа зөв сонгон сайтар төлөвлөн урагшлах нь зүйтэй. Намар гэхэд ажлын тань үр өгөөж танд мэдрэгдэх болно.

Гэр бүл, хайр дурлал: Сайн сайханд тэмүүлсэн амьдрал таныг хөтлөх болно. Гэр бүлээ эерэг хандлагатай, зөв гэр бүл бий болгоход таны үүрэг чухал гэдгийг чухалчлаарай. Гэр бүлдээ хөрөнгө оруулалт хий. Хожим нь үүнийхээ үр ашгийг хүртэх өдөр ирнэ.

Эрүүл мэнд: Нуруу, бөөр өвдөх нигууртай. Хэт удаан суух, хөдөлгөөнгүй байх нь эрүүл мэндэд муу. Энэ сарыг үр бүтээлтэйгээр урдаа тавьсан зорилгоо биелүүлэх эрч хүчтэй эхлүүлнэ. Энэ эрч хүчийг унагаахгүйн тулд дасгал хөдөлгөөн хийж, зөв зохистой хооллох нь танд тусална.

МАТАР

Ажил хэрэг, санхүү: Завгүй сар таныг хүлээж байна. Ажлуудаа сайтар төлөвлөн цагийн хуваарьтай ажиллавал танд ч амар байх болно. Тэмдэглэлт үйл явдлууд, төрсөн өдөр, ойр дотны хайртай хүмүүс тань хуримлах гэх мэт урилгаар дарагдсан өдрүүд байх болно. Бүх зүйлд анхаарлаа хандуулж юуг ч орхигдуулахгүй хийх хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын тухайд энэ сар Матрын ордныхонд од эрхэс таатай байх болно. Шинэ уулзалт, шинэ танилуудаар дүүрэн өнгөрнө. Энэ боломжийг ашиглан ажил, амьдралдаа үр өгөөжтэйгөөр ашиглах нь таны ур чадвараас хамаарна. Гэр бүлүүд аялалд гарч, амраад ав. Гадаад оронд амарч аялахад таатай.

Эрүүл мэнд: Энэ сард санаа зовоохоор элдэв өвчин зовлон тохиохгүй. Хоолондоо анхаарч, ходоод гэдэсний хямралд өртөх боловч хурдан эдгэрнэ.

ХУМХ

Ажил хэрэг, санхүү: Энэ сард таны удаан бодож төлөвлөсөн ажлаа эхлүүлэхэд тохиромжгүй гэжээ. Та үйл явдлыг урьдчилан тооцоолж, болгоомжтой байхыг хичээ хэмээн одод сануулж байна. Гэсэн ч зарим сөрөг үйл явдлаас зайлсхийж чадахгүй байх. Нөхцөл байдал таны эсрэг байж, алдаа хийх шинжтэй. Гэхдээ та энэ бүхнийг даван туулж чадсанаар илүү муу байдалд орохоос зайлсхийх боломжтой.

Гэр бүл, хайр дурлал: Хайртай хүнээ эвлэрэхэд бэлэн хүрч ирвэл өөрөөсөө бүү түлх, илүү нээлттэй байхыг оролд. Түүний тавьсан саналыг шууд эсэргүүцэх хэрэггүй, сонс. Тэгвэл та нар амархан эвлэрч улам ойртоно. Ганц бие хүмүүс энэ үед шинэ харилцаа тогтоож, богино хугацаанд маш хурдан дотносч чадна. Анхаар, гэхдээ энэ тохиолдолд та нар бие биеэсээ амархан уйдаж мэднэ.

Эрүүл мэнд: Нүдний эмчид үзүүлж хараагаа шалгуулаарай. Түүнчлэн энэ сард зарим Жинлүүрийн зүрх судасны системд өөрчлөлт орж болзошгүй тул эртнээс арчилж хамгаалах хэрэгтэй. Ер нь ойр ойрхон шинжилгээ хийлгэ, ядаж улиралд нэг удаа. Санхүүгийн байдал эрс сайжирч, өөртөө мөнгө зарцуулах боломж бүрдэнэ.

ЗАГАС

Ажил хэрэг, санхүү: Сонин, гэнэтийн явдлуудаар дүүрэн өнгөрнө. Ажил дээр шинэ боломж гарч ирнэ. Цалин нэмэгдэж, хариуцлага нэмэгдэнэ. Удирдлагууддаа өөрийгөө харуулах шинэ боломж гэж хүлээж аваарай. Санхүүгийн байдал сайжирна. Уран бүтээлчид онгодтой байж, суут бүтээл туурвих бололтой. Хэн нэгэн далдуур яригч, атаархагчдыг тоох хэрэггүй. Үргэлжлүүлэн хичээнгүй ажилла.

Гэр бүл хайр дурлал: Гэр бүл, найз нөхдийн харилцаа таатай сайн байна. Гэр бүлээрээ гарч хоолонд орж цагийг зугаатай өнгөрөөхийг хичээгээрэй. Ажил, ажил гэсээр гэр бүлээ мартахвий. Долоо хоног болгоны амралтын өдөр болгон гэр бүлээрээ хамт байх цаг, завыг гаргаарай. Гэр бүлдээ тавих  анхаарал халамжаа бүү сулруул.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн асуудал хэвийн. Гоо сайхандаа анхаарч арьсаа арчлаарай. Наранд хэт борлохоос урьтаж нарны тос  түрхэн түлэгдэхээс болгоомжлоорой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж