МАН Бага хурлаараа хоёр асуудал хэлэлцэнэ | News.MN

МАН Бага хурлаараа хоёр асуудал хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

МАН Бага хурлаараа хоёр асуудал хэлэлцэнэ

МАН Бага хурлаараа хоёр асуудал хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн гурав дахь өдөр болсон. Уг хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.


-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээн ширүүхэн өрнөх болов уу гэж бодож байсан чинь нэлээн нам жим болоод өнгөрлөө. Хурлаараа ямар асуудал хэлэлцсэн бэ?

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал наймдугаар сарын 1-ний өдөр 22 гишүүн буюу 76 хувийн ирцтэйгээр хуралдаж тус хуралдаанаар МАН-ын ээлжит II Бага хурлыг наймдугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо хуралдуулахаар тогтож, хэлэлцэх асуудлыг баталсан. Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны бүтцийн дагуу Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул, Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл нарыг томиллоо.

-Бага хурлаар Хэнтий аймгийн 42 тойргийн нөхөн сонгуулийн талаар яригдах уу?

-Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө улс төрийн нам сонгуульд оролцох хүсэлтээ төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэж Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой. Энэ хугацаа нь наймдугаар сарын 7-ны өдрийн 00.00 цагаар тасалбар болно.  МАН-ын Бага хурлын II хуралдаанаар дээр хэлсэнчлэн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох асуудал, хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг батлах гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Г.ХОРОЛ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 103.229.121.145

Бага хурлаараа М.Энхболдыг бүлэглэл Нямдорж нарыг хөөж явуулахыг ард түмэн хүсэн хүлээж байна .Ард түмэнийг амьдрал маш хүнд элгээрээ хэвтэж ,банкны мөнгө нь ард түмэнийг , өвчинтэй болгож , зарим нь амиа влдаж байна , үндэсний аюулгүй байдал алдагдаж , ард түмэн цөхөр ч байна ,төрийн түшээд юу бодож байна . Ард түмэнийг өрийг тэглэж өгөхгүй бол маш хүнд байна .Одоо төрийн бодлого ард түмэн , өрх бүрт хүрэх хэрэгтэй .Өртэй ард түмэн удахгүй жагсаал хийх хэрэгтэй .Бага хурал харах үүнийг хөндөх хэрэгтэй .Амьд явхад хэцүү байна , банкнууд нь дарамтлаад ,дээшээ тэнгэр хол ,доошоо газар хатуу байна .Банкны хүү арай дэндүү байна .Бага хүүтэй гадаадын банк оруулах хэрэгтэй байна .Ард түмэн чинь орон гэр байр сав байдаг юмаа алдаад хэцүү байна Ерөнхийлөгч , Ерөнхий сад хоёр нэгдэж ард түмэндээ анхаарал тавихгүй бол , Ард түмэн чин төр бодоод , өвчтөний үүр болоод хорвоогийн мөнх усыг үзэж байна ,энэ нь залуу гэр бүлд маш эмзэг тусаж байна .Томчууд өөрсдийнхөө хүрээд дээр улс орноо хараад байна .тэд чинь улсын хөрөнгөөр баясчихсан та нарт сайхан харагдаж байгаа байх , ард түмэн чинь маш хүнд байна , дундаж давхаргын хүмүүс одоо доошоо чирэгдэлд орлоо ,үндэсний аюулгүй байдал үүнд маш ноцтой явагдаж байна ,Төрийн минь сүлд ард түмэнийг минь өршөө.

Avatar

Зочин 2018-08-03 45.117.35.6

Хүрэлсүх айгаад нэр дэвшихгүй л дээ.

Avatar

t 2018-08-03 211.36.134.156

9 sariin 6 ym bishuu naad h**** idsen aldaagaa hynaachee sdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж