МАН Бага хурлаараа хоёр асуудал хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

МАН Бага хурлаараа хоёр асуудал хэлэлцэнэ

МАН Бага хурлаараа хоёр асуудал хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн гурав дахь өдөр болсон. Уг хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.


-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээн ширүүхэн өрнөх болов уу гэж бодож байсан чинь нэлээн нам жим болоод өнгөрлөө. Хурлаараа ямар асуудал хэлэлцсэн бэ?

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал наймдугаар сарын 1-ний өдөр 22 гишүүн буюу 76 хувийн ирцтэйгээр хуралдаж тус хуралдаанаар МАН-ын ээлжит II Бага хурлыг наймдугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо хуралдуулахаар тогтож, хэлэлцэх асуудлыг баталсан. Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны бүтцийн дагуу Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул, Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл нарыг томиллоо.

-Бага хурлаар Хэнтий аймгийн 42 тойргийн нөхөн сонгуулийн талаар яригдах уу?

-Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө улс төрийн нам сонгуульд оролцох хүсэлтээ төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэж Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой. Энэ хугацаа нь наймдугаар сарын 7-ны өдрийн 00.00 цагаар тасалбар болно.  МАН-ын Бага хурлын II хуралдаанаар дээр хэлсэнчлэн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох асуудал, хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг батлах гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж