
-Сайн байна уу, Та бурхан уу, хүн үү. Хүмүүст дандаа тусалж явах юм?
-Танд энэ өдрийн аз жаргалтай мэндийг хүргэхэд таатай байна. Миний нас хүрдэг бол байгаа бүхнээ бусадтай хуваалцмаар л байна. Хүнд сэтгэлийн дэм, тус хүргэх нь надад он удаан жил амьд явах насыг бэлэглэдэг гэж би ойлгодог.
-Хамгийн сүүлд та “Bank of America”-д таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ үнэн үү?
-Тийм ээ, энэ үнэн. Би энэ мөнгийг үрэн таран хийгээсэй гэж өгөөгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэ мөнгө зүгээр нэг урсаад ороод ирдэггүй, асар олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн. Хүмүүсийн хүч хөдөлмөр буцаад хүмүүст л очих жамтай.
-Яагаад заавал таван тэрбумыг сонгох болов?
-Энэ тоо миний азын тоо гэж ойлгож болно. Хүн болгоны азын тоо гэж байдаг шиг, миний азын тоо бол тав. Тэгээд Удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөөд таван тэрбум ам.доллароор хөрөнгө оруулахаар шийдсэн дээ.
-Санхүүгийн байгууллага болон санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүд хямралаас ангижрах гарцыг тодруулж өгсөн хөрөнгө оруулалт хийсэн талаар ам дамжин ярьж байна?
-АНУ-ын өр, зээлний хямрал саяхан шийдэгдэж, арай л дээрдэх шиг боллоо. Гэвч санхүүгийн зарим салбарт зээлийн хямрал хүндээр тусаж, олон зуун хүнийг ажилгүй, болгосон гэж хэлж болно. АНУ-ын санхүүгийн өр зээлний өнөөгийн хямралыг би ганц өгүүлбэрээр тайлбарлая. Хэн ер нь улс орноор нь зээлд автуулах тэнэг системийг олж нээсэн юм. Хэн үүнийг дэмжиж, улс даяар зээлийн системд шилжсэн юм. Эцсийн хариултыг өөрөөсөө асууж, тунгаан бодох хэрэгтэй. Миний амьдралын хамгийн эрхэм зорилгын нэг нь “Хэзээ ч, хэнд ч өргүй байх явдал” билээ. Аливаа хүн, ямарваа нэг капиталыг ашиглан өр, зээл тавина гэдэг нь хожим “Томоохон асуудалд” унахын дохио гэдэг эрсдэлийн хуулийн зарчмыг мэдмээр л юм.
-Энэ таны амжилтын нууцын нэг нь үү?
-“Зүүдээ ярих гэж байгаад үнэнээ хэлнэ” гэдэг шиг юм болчихсон уу. Мэдээж энэ бол амжилтын нэг төрлийн тактик. Бизнесмен хүн тухайн нийгмийн эдийн засгийн, санхүүгийн асар их мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хаана, хэнд, хэзээ, юуны тулд, яах вэ гээд олон зүйлийн төсөөлөл урьдчилан таамаглах чадварыг хурдан хугацаанд олох хэрэгтэй. Эдийн засгийн асуудал ч ярвигтай шүү. Намайг залуу байхад, би сохор зоос ч үгүй гудамжаар алхах үе байж л байсан. Тухайн үед хүмүүсийн дунд ижил түвшинд байсан бол уйгагүй хөдөлмөрлөсний эцэст, насны эцэст над шиг суугаа хүмүүс олон байгаад баяртай байна.
-Та хүүхдийн төлөө их анхаарал тавьдаг. Хамгийн сүүлд Сомали улсын хүүхдүүдэд тодорхой хэмжээний хандив өгсөн?
-Хүүхэд бол хүүхэд. Тэдний хувьд аймшигт ертөнц, аюул дүүрэн амьдрал хүлээж байна гэж төсөөлөх ч үгүй яваа. Эцсийн эцэст хүүхдийн ирээдүй эх, эцгээс хамаардаг гэдэгт би хангалттай итгэлтэй байна. Жаахан хүүхдүүд тэнд үхлээ хүлээгээд хэвтэнэ гэхээс миний сэтгэл зүрх тогтож дийлдэггүй. Тэд чинь юу ч бичээгүй цагаан цаасан шиг “Юугаа ч мэдэхгүй” хүүхдүүд. Миний өчүүхэн бэлэг бусдад аз жаргал авчрах бүрт хүн болж төрсөндөө бахархдаг.
"Улс төрийн тойм" сонин
