Хятад улс дэлхийн хөрөнгийн зах зээлд хоёрт бичигддэг байр сууриа алджээ | News.MN

Хятад улс дэлхийн хөрөнгийн зах зээлд хоёрт бичигддэг байр сууриа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Хятад улс дэлхийн хөрөнгийн зах зээлд хоёрт бичигддэг байр сууриа алджээ

Хятад улс дэлхийн хөрөнгийн зах зээлд хоёрт бичигддэг байр сууриа алджээ

Пүрэв гаригт хувьцааны арилжаа хаагдах үеэр Хятад улсын нийт хувьцаа 6.09 их наяд ам. доллартай тэнцэж байсан бол Япон улсын нийт хувьцааны үнэ 6.17 их наяд ам. долларын харьцаатайгаар арилжаа хаагджээ. Ийнхүү Япон улс дэлхийн хөрөнгийн зах зээлд хоёрт бичигдэхэд хүргэжээ. 

Дэлхийн хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч улс бол АНУ. Тус улсын нийт хувьцаа 31 их наяд ам.доллартай тэнцдэг юм байна.

Хятад улс нийт хувьцаагаараа 2014 онд Япон улсыг тэргүүлж байсан бөгөөд 2015 оны зургаадугаар сард 10 их наяд ам. долларт хүрч байжээ. Гэвч энэ жил БНХАУ АНУ-тай зарлаад байгаа худалдааны дайн эдийн засгийн олон салбарт хүндрэл учруулж, төлөвлөж буй үзүүлэлтүүдийг буурахад хүргэсэн гэж эдийн засгийн судлаачид дүгнээд байна.

Хятадын юань ам. доллартай харьцах ханш 5.3 хувиар буураад байгаа билээ.

Г. Батмандах
Эх сурвалж: Yahoo

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 66.181.160.14

ehnii 10t dan USA, china bdag mortloo, japan 2t geheer companiud ni jigd ondor unelgeetei yum bnda

Avatar

зочин 2018-08-03 64.119.27.178

хятад америкийг мелжиж амьдардагийн тод жишээ

Avatar

Зочин 2018-08-03 202.131.245.243

Манайх аль хавьд бичигдэж яваа юм бол доо?

Avatar

zochin 2018-08-03 202.179.31.119

Manai mongol 50 – 60 hoorond baidag yumaa hoo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж