Сумын засаг дарга 10 хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Сумын засаг дарга 10 хүний амь аварчээ

Сумын засаг дарга 10 хүний амь аварчээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Байдраг” голд 2018 оны наймдугаар сарын 1-нд тус аймгийн Хүрээмарал сумын 10 иргэн автомашинтайгаа живсэн байна. Уг мэдээллийг авсан даруйдаа Жаргалант сумын засаг дарга Д. Сайнбилэг орлогч дарга Н. Ганжаргал нар ажилтнуудынхаа хамт аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж, тэдгээр 10 хүний амийг аварч уснаас гаргасан байна.

Жаргалант суманд онцгой байдлын штабын мэргэжлийн анги 60 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг боловч, ямарваа гамшиг, осол нүүрлэсэн үед аврах ажиллагааг зохион байгуулах зориулалтын техник хэрэгсэл байдаггүй аж. Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд живэх аюул эрсдэлийг ч үл хайхарч, иргэдийн амийг аварч чаджээ. Мөн голын дагуу буусан 10 гаруй өрхийг иргэдийн дэмжлэгтэйгээр нүүлгэн шилжүүлсэн байна. Сүүлийн үед усархаг бороо үргэлжлэн орсны улмаас гол мөрний усны түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, үерийн гамшиг нүүрлэх хэмжээнд хүрээд байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж