Улаанбаатар хот жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах, шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” хотын аялалын автобусыг явуулж эхлээд байгаа. Тус автобус энэ амралтын өдрүүдэд тусгай хөтөлбөрөөр буюу Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчдад үзүүлж, сонирхуулахаар болоод байна.
Аялал 1: 10:00 – 17:00 цагийн хооронд
Д.Сүхбаатарын талбай- Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх – Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай
Аялал 2: 11:00 – 18:00 цагийн хооронд
Д.Сүхбаатарын талбай – Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх– Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай
Тасалбар:
Төв шуудан дахь Жуулчны мэдээллийн төв болон аяллын автобусаас худалдан авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9492-8687, 8800-9953 дугаараас лавлана уу гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.