20 жилийн турш санасан өс хонзон биеллээ олжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

20 жилийн турш санасан өс хонзон биеллээ олжээ

20 жилийн турш санасан өс хонзон биеллээ олжээ

62 настай Жосеф Жамес Паппас эмч Марк Хаускништийг эхийнхээ үхэлд буруутган амь насанд нь 20 жилийн дараагаар халджээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдөр Хаускништ эмч ажилдаа унадаг дугуйгаараа Хьюстон хотын Методист эмнэлэг рүү явж байх замд Паппас өөдөөс нь хөндөлсөж зогсоод, түүнийг буудсан байна. Замын уулзварын ойролцоо барилгын ажил өрнөж байсны тул буун дуу сонсогдоогүй аж.

Зүрхний эмч Марк Хаускништ урьд нь АНУ-ын 41 дүгээр ерөнхийлөгч Жорж Уо́кер  Буш буюу “Том” Бушийг эмчилж байв.

“Эмч Хаускништ гэмт хэрэгтэн Паппасын эхэд өмнө нь хагалгаа хийж байсан боловч амжилтгүй болсон юм байна. Магадгүй үүнээс болж эмчид гомдож 20 жилийн туршид санасан өш хонзонгоо авсан бололтой. Тэр өөрийн төлөвлөгөөг маш нарийн тооцож боловсруулсан байсан” хэмээн цагдаагийн дарга Арт Ацеведо ярьжээ.

Хьюстон хотын цагдаа нар гэмт хэрэгтэн Паппасыг баривчлахаар гэрт нь очсон боловч тэр байгаагүй аж. Харин гэрээс нь олон хүйтэн зэр зэвсэг олсон бөгөөд түүнийг амиа хорлохоор төлөвлөж байсныг тогтоожээ. Гэмт хэрэгтэн Паппас урьд нь Харрис мужид туслах офицероор 30 гаруй жил ажиллаж байсан бөгөөд 2013 онд тэтгэвэртээ гарсан аж. Мөн өнгөрсөн жил олон буу эзэмших лицензээ авч байсан байна.

Жосеф Жамес Паппасыг цагдаагийн ажилтнууд одоо болтол эрэн сурвалжилж байна

Г. Батмандах
Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж