Баданга хүдэр үлдсэн үү? | News.MN

Баданга хүдэр үлдсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Баданга хүдэр үлдсэн үү?

Баданга хүдэр үлдсэн үү?

Зөвхөн эрэгчнээс нь ялгардаг заар гэгчээсээ болж тоо толгой нь устаж буй, магадгүй манай оронд дууссан ч байж мэдэх баданга хүдрийн талаар энэ удаагийн нийтлэлийг хүргэж байна. Дууссан гэж тодотгосны учир нь Бугатын даваанд байх  Хүдрийн эрдэм шинжилгээний станцыг эс тооцвол баданга хүдэр гэх энэ амьтныг судалдаг эрдэмтэн, судлаач алга байна. “Манайд баданга хүдэр судлаачдаас хүн үлдээгүй. Ойрын жилүүдэд хийгдсэн судалгаа байхгүй. Ер нь хүдэр орхигдсон” гэж Шинжлэх ухааны академийнхан хэлсэн юм. Тоо толгойн хувьд 1970-аад оны үед 45 мянга гэж тоологдож байсан албан 2010 онд 6500 гэж тоологдож байсан. Элбэг тохиолддог Хэнтийд тусгайлан хийсэн судалгаагаар 1000 га тутамд 21-35 ширхэг гэж тоологддог байсан бол хамгийн сүүлийн судалгаагаар 1000 га тутамд 0.35 гэж бүртгэгджээ. Энэ нь баданга хүдэр гэх нэн ховордсон амьтан өнөөдөр Монгол оронд хэдхэн ширхэгээр тоологдоход хүрснийг харуулж байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр улс даяар 500 хүрэхгүй хүдэр үлдсэн гэх.

ХҮДРИЙН ЗААР БҮХИЙ ҮНЭРТЭН ХАМГИЙН ҮНЭТЭЙ

Хүдрээс заар, мах, арьс, үс, соёо, хоргол, сүү зэрэг олон зүйлийг нь ашиглаж болдог байна. МУИС-ийн Биологийн тэнхмийн багш нарын хулгайн ан агнууртай холбоотой хийсэн судалгаанд хулгайн анчид баданга хүдрийн заар, арьсыг ихэвчлэн авч худалдаалдаг гэжээ. Хүдрийн заар гэх зөвхөн эрэгчинд нь байдаг жижигхэн уутанцраас ялгардаг шинэ үедээ цавуурхаг шаргал өнгөтэй, удахаараа хүрэн улаан лаав мэт болдог зүйлийг дэлхий дахинд эмийн түүхий эд болгон өргөн ашигладаг. Хүдрийн заар хүний биеийн төв, захын мэдрэх эрхтэнийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулан, эд эрхтэний үрэвслийг багасгаж, өвчин намдаах, халуун бууруулдаг үйлчилгээтэй байдаг аж. Манай улсын эрдэмтэд хүдрийн зааранд агуулагддаг биологийн идэвхт бодисыг ялган авч төв мэдрэлийн эсийг сэргээж, хөл, гарын саажилтыг эмчлэх тарилга гаргаж авсан туршлагатай. Бусад оронд олноор байдаг хүдрийн станцыг өргөтгөхөд анхаарал хандуулж, зохиомлоор хээлтүүлэн, үүлдэр угсааг нь сайжруулах чухал шаардлага байгааг тэд хэлсээр ирсэн. Хулгайн анчид Хүдрийн эрдэм шинжилгээний станцад хүртэл нууцаар нэвтэрч тэр амьтныг агнаад заарыг нь авсан тохиолдол гарсан байна. Дэлхий нийтээр нэн ховордсон энэ амьтныг хамгаалах, үүнтэй зэрэгцэн алтнаас үнэтэйд тооцогдож буй заарыг нь амьтанд нь халгүйгээр ашиглах, хиймлээр гаргах зэрэг шинжлэх ухаанч ажлуудыг өрнүүлж байхад манай улсад байгальд байгаа цөөн амьтнаа хядаад дуусгах байх жишээтэй. Хүдрийн 25-хан грамм хэмжээтэй заарыг авахдаа нойрсуулж байгаад авдаг бол хулгайн анчид шууд алаад авдаг.  Заарыг сүүлийн жилүүдэд үнэртэн хийхэд өргөнөөр ашиглаж, заар орсон үнэртний үнэ хамгийн үнэд хүрдэг болжээ.  Хүдрийн заар нь үнэртэй усны найрлагад орохоороо хүнд маш дулаахан, тослог, өтгөн, мансууруулам мэдрэмжийг төрүүлэх ба хамгийн гол нь үнэр барих чадварыг дээшлүүлдэг хамгийн чухал материал болдог байна. Гэхдээ 1979 оноос үнэртэй усанд жинхэнэ заар ашиглахыг хорьсон байна. Үүнээс хойш зөвхөн химийн аргаар гарган авсан молекулаас гадна хүдрийн заартай адилхан үнэртдэг, ойролцоо үйлчилгээтэй ургамлын үнэт тосыг ашигладаг болжээ. Энэ нь жинхэнэ заарыг улам үнэд оруулж, хулгайн анчдын хорхойг бүр ч их хөдөлгөх болсон юм. Зөвхөн эрэгчин хүдэр л заар ялгаруулдаг нь энэ амьтны хүйсийн тэнцвэрийг алдагдуулж устаж үгүй болоход голлох нөлөө үзүүлсэн юм. Манай улсад 1990 оны зах зээлийн үеэр хүдэр агнах нь хэрээс хэтэрсэн байна. Одоо ч гэсэн хууль бусаар хүдэр агнах явдал гарсаар байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард таван ширхэг хүдрийн заарыг Хятад руу гаргах гэж байсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлж байсан юм.

ДЭЭД ТАЛ НЬ 10-12 ЖИЛ НАСАЛДАГ

Баданга хүдэр нь олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн. Манай улсад 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар, Монгол Улсын улаан номонд, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгджээ. Экологийн үнэлгээ нь 3-3.5 сая төгрөг байдаг. Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарах бөгөөд 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой, урт нь нэг метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг.  40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг. Голдуу ихэр шовшоорой төрүүлнэ. Сүрэглэдэггүй. Шовшоорой нь хоёр сар гаруй хөхүүл байна. Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугардаг байна.  Хүдэр дээд тал нь 10-12 жил насалдаг ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 96.69.189.11

t

Avatar

CTJ 2018-08-03 96.69.189.11

ylamlalt texnologio bapix,gadagshuldaggyi Apdiin em baga xepeglex

Avatar

zaigaa bapix,CUPGAX ! ! yapiltgyinee.out. 2018-08-03 96.69.189.11

umtai,nuxtsulduxgyi baix

Avatar

Зочин 2018-08-03 96.69.189.11

bydlgAUYLTAI

Avatar

Bolobcpoliin cuctmee anxaapax xybiin cypgyyliap iim xymyyc chalchdag bolloo,xyychnii batalgaajcan tecteep tsaacaap 2018-08-03 96.69.189.11

ebrop ANAGAAX, abax

Avatar

IQф 2018-08-03 96.69.189.11

yapiltslagaap,xopyy chanaptai.

Avatar

apd medee bucheed bnaa.coliotoo xyn ylgagdaxgyi AJILLAX CONIPXOL IXTEI. 2018-08-03 96.69.189.11

Зөвхөн эрэгчнээс нь ялгардаг заар гэгчээсээ болж тоо толгой нь устаж буй, магадгүй манай оронд дууссан ч байж мэдэх баданга хүдрийн талаар энэ удаагийн нийтлэлийг хүргэж байна. Дууссан гэж тодотгосны учир нь Бугатын даваанд байх Хүдрийн эрдэм шинжилгээний станцыг эс тооцвол баданга хүдэр гэх энэ амьтныг судалдаг эрдэмтэн, судлаач алга байна. “Манайд баданга хүдэр судлаачдаас хүн үлдээгүй.

Avatar

gamin apd andashgyie xuduunii40 2018-08-03 96.69.189.11

Хүдрийн 25-хан грамм хэмжээтэй заарыг авахдаа нойрсуулж байгаад авдаг бол хулгайн анчид шууд алаад авдаг. Заарыг сүүлийн жилүүдэд үнэртэн хийхэд өргөнөөр ашиглаж, заар орсон үнэртний үнэ хамгийн үнэд хүрдэг болжээ. Хүдрийн заар нь үнэртэй усны найрлагад орохоороо хүнд маш дулаахан, тослог, өтгөн, мансууруулам мэдрэмжийг төрүүлэх ба хамгийн гол нь үнэр барих чадварыг дээшлүүлдэг хамгийн чухал материал болдог байна.

Avatar

Зочин 2018-08-03 178.165.131.215

монголчууд өөдтэй гэсэн бүхнээ дуусгаж байж санаа амрах нь дээ. сүүлдээ мал ч үгүй болбол яана.

Avatar

Зочин 2018-08-03 202.131.245.26

Гачууртад Хүдэр үржүүлгийн газар байдаг одоо бна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж