“Бүс ба зам”-ын дөрвөн тэрбум ам.долларын найман төсөл бүрэн дууслаа | News.MN

“Бүс ба зам”-ын дөрвөн тэрбум ам.долларын найман төсөл бүрэн дууслаа

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

“Бүс ба зам”-ын дөрвөн тэрбум ам.долларын найман төсөл бүрэн дууслаа

“Бүс ба зам”-ын дөрвөн тэрбум ам.долларын найман төсөл бүрэн дууслаа

Еврази даяар “Бүс ба зам“-ын бүтээн байгуулалт эрчтэй өрнөж байна

Дэлхийн эдийн засгийн дэгийг чангалж, чөлөөт худалдааг хумина хэмээн зарим улс хашхирч байх зуур арилжааны эрчийг илүү нэмэх “Бүс ба зам” санаачилга хурдтай урагшилж байна. Дэлхийн худалдаа эргэлтийн 70 хувийг нэг бүслүүрт багтаах энэ төслийн бүтээн байгуулалтууд “буцалж”, өдрөөс өдөрт Евразийн эх газар өндийж эхэллээ. Нэгэн цагт мөрөөдөл мэт байсан энэ төсөл өдгөө биеллээ олж, бодитоор босож эхэлжээ. Одоогоор уг санаачилгын хүрээнд нийт 4.5 тэрбум ам.долларын өртөг бүхий найман төсөл бүрэн дуусаад байна. Эдгээр төсөл дэлхийн хамгийн хаалттай улсын нэг Хойд Солонгосоос эхлээд холын Унгар зэрэг найман улсад хэрэгжсэн юм. Үүний нэг нь манай улсын баруун талд байрлах хоргос боомт бөгөөд БНХАУ, Казахстаны хил залгасан энэ зангилаа цэгт нийт 245 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Унгарын Huawei ложистикийн төв, Хойд Солонгосын шинэ Ялу гүүр, Индонезийн цахилгаан станц зэрэг хэдийнэ сүндэрлэсэн бодит бүтээн байгуулалтыг нэрлэж болно. Үүнээс гадна “Зууны төсөл” гэгдэж буй энэ санаачилгын өрнөл, үйл явцыг хүргэе.

Пакистан

‘Бүс ба зам’-ыг Эдийн засгийн зургаан коридор холбох бөгөөд үүний нэг нь БНХАУ, Пакистаныг дайрна. Энэ коридорын гол зангилаа болсон Арабын тэнгис дэх Гвадарын боомтын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж байна. Хэтдээ Төв Азийн томоохон боомт болох боломжтой энэ цэгийг 1954 оноос хойш хөгжүүлэхээр зорьсон ч бодит ажил хэрэг болоогүй өдий хүрчээ. Тэгвэл ‘Бүс ба зам’-ын хүрээнд хэсэгчилсэн бүтээн байгуулалт нь бүрэн дууслаа. Гвадар боомтын бүтээн байгуулалтад нийт 2.4 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд одоогоор 123 сая ам.доллар зарцуулаад буй. Бүтээн байгуулалт бүрэн эцэслэснээр 2055 он гэхэд орхигдсон энэ цэг дэлхийн хамгийн том боомтын нэг болох аж.

  • Эдгээр төсөл дэлхийн хамгийн хаалттай улсын нэг Хойд Солонгосоос эхлээд холын Унгар зэрэг найман улсад хэрэгжсэн юм.
  • Манай улсын баруун талд байрлах Хоргос боомт бөгөөд БНХАУ, Казахстаны хил залгасан энэ зангилаа цэгт нийт 245 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. • Мөн Унгарын Huawei ложистикийн төв, Хойд Солонгосын Шинэ Ялу гүүр, Индонезийн цахилгаан станц зэрэг хэдийнэ сүндэрлэсэн бодит бүтээн байгуулалтыг нэрлэж болно.

Шри Ланк

Тэгвэл ‘Бүс ба зам’ санаачилгын хүрээнд Шри Ланкид Хамбантота боомтын төсөл хэрэгжиж байна. 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий энэ төсөл 2008 онд эхэлсэн. 2010 он гэхэд төслийн эхний шатны бүтээн байгуулалтад 361 сая ам.доллар зарцуулсны дийлэнхийг нь Хятадын Экспорт Импортын банк гаргажээ. Одоогоор төсөлд 1.3 тэрбум ам.доллар зарцуулж, нэг болон хоёрдугаар шатыг дуусгасан байна.

Индонез

Индонезийн эрчим хүчний системд томоохон түлхэц болох Sumsel V цахилгаан станцын төсөл Евразийн санаачилгын дэмжлэгээр бүрэн дуусчээ. Хос эх үүсвэртэй энэ станцын бүтээн байгуулалтад нийт 318 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн тус улсын Бандунг хотод өндөр хурдны төмөр зам тавихаар төлөвлөж, 2016 оны нэгдүгээр сараас ажил эхэлжээ. 142 километр урт уг төмөр зам нь Индонезийн Жакарта, Бандунг хотыг холбоно. Уг төслийн явц одоогоор 10 хувьтай байна. Хэдийгээр бүтээн байгуулалт нь 2017 онд удааширсан ч энэ оноос эрчимжиж эхэлжээ. Төмөр замаас гадна тус улсын аж үйлдвэрийн парк Моровалид их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хүнд үйлдвэрлэл төрөлжсөн энэ паркт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт хийж, гангийн үйлдвэр, цахилгаан станц зэргийг байгуулах аж.

Бангладеш

Энэ улсад ‘Бүс ба зам’ санаачилгын хүрээнд төмөр зам, цахилгаан станц, туннель барихаар төлөвлөсөн. Одоогоор Бангладешийн Карнаплухи голд барих туннелийн ажил үргэлжилж байна. Тус улсын худалдааны урсгалд чухал нөлөөтэй уг туннелийн бүтээн байгуулалтыг Хятадын банкууд санхүүжүүлж байгаа аж. Мөн энэ улсын Файха боомтод цахилгаан станц барьж буй бөгөөд 1.65 тэрбум ам.долларын санхүүжилт хийгээд байна. Хятадын улсын эрчим хүчний СМС болон Бангладешийн төрийн өмчит North-West Power Generation компанийн хамтран хэрэгжүүлж буй станцын төсөл ирэх онд бүрэн дуусах аж. Ийнхүү Еврази даяар ‘Бүс ба зам’-ын бүтээн байгуулалтууд эрчтэй өрнөж байна. БНХАУ-ын Засгийн газраас энэ санаачилгад нийт нэг их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж мэдэгдсэн. 2013 оноос эхэлсэн энэ санаачилга хэдийнэ эрчээ авч, эхнээсээ үүдээ нээж, үр дүнгээ үзүүлэхэд бэлэн болжээ. Тэгвэл Төв Азийн цээжинд оршдог Монгол Улсыг ‘Бүс ба зам’-ын зургаан коридорын нэг нь дайрч байгаа, ОХУ, Монгол, Хятад улсыг дайрсан энэ коридорын зураглал хэдийнэ бэлэн болсон бөгөөд бэлтгэл ажлууд нь жигдэрсэн хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Мөн энэ оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар Эдийн засгийн коридорын хүрээнд хийн хоолой болон төмөр замын төслүүдээ урагшлуулахаар тохирсон. Одоогоор ‘Бүс ба зам’-ын хүрээнд Монголын Өмнийн говийн гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт төсөлд хөрөнгө оруулалт татахаар эрчтэй ажиллаж байгаа гэж Японы Nikkie агентлаг мэдээлж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 122.201.24.226

tegeed mongol haachiv erih barigchid aa hahuuli uguhgui bol ajil unagadgaa hezee bolih yam bee uchuuhen huviin erih ashgaa boliochee odoo uls ornoo bodohgui yam uu

Avatar

Зочин 2018-08-03 103.57.93.186

neg bus neg zam nisdeg mashin gesen ug

Avatar

zochin 2018-08-03 202.9.42.3

монгол ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж