О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа | News.MN

О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа

О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2018.08.03/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьж байгаа юм байна. Асуулга нь: Английн Лондон хотод өнгөрсөн долдугаар сард болсон арбитрын шүүх хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал бүрэн эцэслэгдсэн эсэх. Хоёрт, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд болон компанийн өмч хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой ямар шийдвэр тус шүүхээс гаргасан. Гуравт, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан этгээдүүдэд ямар арга хэмжээ авах талаар. Дөрөвт, “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох төлөвлөгөөний талаар мэдээлэл авахыг хүссэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг судлах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан томилогдсон аж. Ингээд УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү  ажлын хэсгээс явц байдлыг нь тодруулжээ. Ингэхэд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Я.Санжмятав” Ирэх долдугаар сарын 6-нд Английн Лондон хотод арбитрын шүүх хурал болох гэж байгаа. Энэ шүүх хуралд ажлын хэсгийн гишүүн Т.Аюурсайхан оролцоно. Шүүх хурлын шийдвэр нааштай гарна” гэдэг тайлбарыг өгчээ. Гэтэл арбитрын шүүх хурлын шийдвэр Монгол Улсад таагүй гарсан гэж О.Баасанхүү гишүүний танилууд түүнд дуулгажээ. Арбитрын шүүхээс таагүй шийдвэр гарсан тул “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг хаа байгаа газраас нь саатуулах, тус үйлдвэрийн өмч хөрөнгийг нь хураах нөхцөл байдал үүсч болзошгүйг О.Баасанхүү гишүүн анхаарууллаа. Иймд Ерөнхий сайдад асуулга тавьж байгаа аж.

Т.НОМИН 

 

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-03 103.229.121.145

Монголчуудыг доош нь оруулаад өрөнд унагасан хүмүүс бол гарааны бизнес , улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь жавшиж цугладаг хүмүүсийн толгойлогч нь Нямдорж сайд мөн , мөн гадаадаас их хэмжээний юань зээлж , бизнес эрхлэгчдийн мөнгөөр тоглож , юаны зөрүүгээр өрөөн дардаг хүн бол М.Энхболд иймэрхүү намын нэр төрийг гутаасан хүмүүсээ МАН бүр мөсөн хөөж явуулахгүй бол . танай намын нэр хүнд улам унана , харин , авилгал хээл хахуул , улсын мөнгө идэж уудаг , шахааны бизнес хийдэг хүмүүс нэн хөөгөөд явуулчихвал танай нам ялалт байгуулна ,тийм учраас зориг алхам хийх хэрэгтэй .Амжилт хүсье .

Avatar

Баасанхүүгийн баас мөд дөө арилахгүй 2018-08-03 50.226.17.98

Баасан авгай хүү хоёр ёстой худлаа гарууд. Баасанхүү их том бүлдэгтэй хүү ямар луйвар хийгээд бөлдөгдүүлчих вэ. 49% АНы луйварчдад өгсөн баас шударга ёс ярих юм гэнэ

Avatar

cochin 2018-08-03 202.9.42.11

Zev xe

Avatar

Зочин 2018-08-03 122.201.24.25

АРАВДАН амьд л байга даа

Avatar

Зочин 2018-08-03 122.201.24.25

49%-Н луйварчидыг л хамгаалаад байгаа болтой юм санаагаа нуун байж ярьж дээ

Avatar

Tөгөлдөр 2018-08-03 66.181.160.96

51хувь яах вэ сайндаа 100 сая доллар биз нөгөө 49 хувь чинь хэдэн тэрбум шүү дээ.тэр юу болсон вэ.Ардчилсан [Хориотой Үг] нарын өмч болсон уу.

Avatar

Зандан 2018-08-03 202.70.47.158

Баасанхүү минь ээ, наадхыг чинь Хүрэлсүх мэдэхгүй, Мэнгэт хар л мэдэж байгаа шүү дээ, түүнээс асуугаач дээ.

Avatar

Зочин 2018-08-03 202.9.40.6

zuv2

Avatar

Зочин 2018-08-03 202.131.242.42

Эр хурга

Avatar

Зочин 2018-08-03 202.72.245.203

МЭНГЭТИЙН ШАХАА Ч БАЙХГҮЙ БОЛОХ НЬ ЯАНАА ГАНЦ ЗУРАГТ АВАХ ГЭЭД МӨНГӨ ЦУГЛУУЛЖ БАЙГАА ГЭСЭН ЧАДАХГҮЙ БОЛОХ НЬ ДЭЭ

Avatar

Зочин 2018-08-03 122.201.24.25

ШАХААТАЙ ч гэсэн монголдоо байсан нь дээр байлгүй дээ нэг монгол хэдэн янчаантай болоол биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж