Самар зөвшөөрөлгүй түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Самар зөвшөөрөлгүй түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно

Самар зөвшөөрөлгүй түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно

Наймдугаар сарын дунд үеэс эхлэн иргэд самар түүж, зарах нь элбэг болдог. Тэгвэл самар нь найман сард бүрэн гүйцэт болоогүй байдаг юм байна. Мөн самрыг зөвшөөрөлгүй түүсэн тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу торгох ажээ.

Тодруулбал, зөрчлийн тухай хуульд зааснаар “7.9 зүйлийн 7.9.1 заалтыг үндэслэн Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг нь гаргуулж иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татаж, халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй гэдгийг мэргэжлийн хүн онцолж байв. Иргэн нэг удаа цайруулсан самрыг 25 кг хүртэл хэмжээтэйгээр түүж болох юм байна. Мөн нэг кг самрыг түүхэд 500 төгрөгийн хураамж төлдөг ажээ.

Дашрамд дуулгахад, байгальд Сибирийн болон БНСУ гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол Улсын газар нутагт ургадаг. Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбайг эзэлдэг байна. Хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж