Боксын аваргын бүсийн төлөөх тулаан болно

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Боксын аваргын бүсийн төлөөх тулаан болно

Боксын аваргын бүсийн төлөөх тулаан болно

“Чингэс” мэргэжлийн боксын холбооноос өнөөдөр /2018.08.03/ Спортын төв ордонд хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар маргааш болох мэргэжлийн боксын аваргын бүс хамгаалах тулааны талаар мэдээлэл өгсөн юм.

Тулаан Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 18.00 цагаас  болох бөгөөд нийт гурван тулаан болох юм байна. “Чингэс” мэргэжлийн боксын одоогийн аварга Г. Баяртогтох нь энэ 2018 оны гуравдугаар сард Оросын боксчин Василий Сергеевичтэй тулалдан аварга болсон аж. Маргааш болох аваргын бүсээ хамгаалах тулаанаа Ч. Чулуунтөмөр боксчинтой хийнэ. Тэд хүндэвтэр жин буюу 90,7кг жинд тулалдах юм.

Өрсөлдөгч Ч.Чулуунтөмөрийн хувьд Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай тамирчин. Мөн дагалдах тулаанууд болох бөгөөд эмэгтэй боксчид тулалдахаар мэдүүлгээ өгчээ. Эмэгтэй боксчид 50, 57 кг-ын жинд өрсөлдөнө.

“Чингэс” мэргэжлийн боксын холбоо сүүлийн таван тулааныг Монголдоо зохион байгуулсан байна. Хэвлэлийн хурлын дараа тамирчид жингээ үзүүлж, өрсөлдөх тамирчидтайгаа зургаа татуулсан юм.

“Чингэс” мэргэжлийн боксын холбооны тэргүүн Г. Баяртогтох

“Чингэс” мэргэжлийн боксын холбооны тэргүүн Г. Баяртогтох:

-Аваргын бүсээ хамгаалах тулаанаа маргааш Ч. Чулуунтөмөр боксчинтой хийх гэж байна. Өрсөлдөгч тамирчин минь улсын шигшээ багт 10 гаруй жил хүнд жинд шилдэг тамирчин байсан. Азийн аваргын мөнгөн медальтай, туршлагатай тамирчин байгаа. Миний хувьд сүүлийн таван тулаанаа өөрөө зохион байгуулаад хийж байгаа юм. Манай холбооны хувьд гэхэд энэ оны хоёр сард байгуулагдсан. Мэргэжлийн боксын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Чингэс хааныхаа хөрөгтэй аваргын бүс хийлгэсэн. Энэ оны хоёрдох тэмцээнээ хийх гэж байна. Тэмцээн явуулна гэдэг мэргэжлийн боксыг сурталчилж байгаа бас нэг хэлбэр юм. Цаашдаа клубтэй болно. Мэргэжлийн бокст тулалдах сонирхолтой тамирчдыг бэлдэх зорилготой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж