Есдүгээр сард нээлтээ хийх шинэ кинонууд | News.MN

Есдүгээр сард нээлтээ хийх шинэ кинонууд

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Есдүгээр сард нээлтээ хийх шинэ кинонууд

Есдүгээр сард нээлтээ хийх шинэ кинонууд

Сүүлийн жилүүдэд кино урлагийн салбар хурдацтай хөгжиж, монголчууд бид шинэ кино, уран бүтээлийн дэлхийн нээлтийг цаг алдалгүй үзэх боломжтой болсон билээ. Тэгвэл та бүхэнд ирэх есдүгээр сард Өргөө, Тэнгис кинотеатрт нээлтээ хийх гэж буй дөрвөн киног танилцуулж байна. 

1. The Predator 

Энэхүү кино нь нэрт найруулагч Шейн Блэкийн бүтээл бөгөөд 111 мин үргэлжлэх аж. Тус киноны агуулга нь “Бяцхан хүү санамсаргүйгээр ертөнцийн хамгийн аймшигт ангуучийг сэрээн дэлхий руу дуудна. Хэний ч санаанд оромгүй багш болон халагдсан бүлэг цэрэг хүн төрөлхтөнийг устах аюулаас хамгаалах эцсийн найдвар болно.

2. “The House with a clock in its walls”  

Тус киноны найруулагчаар ЭльПорт ажилсан бөгөөд 111 мин үргэлжлэх юм байна. Киноны үйл явдал нь “Льюис Barnavelt хэмээх өнчин залуу  дэлхий ертөнцийн төгсгөлийг авчрах хүч чадалтай цагийг олохын тулд шидтэн авга ахдаа тусладаг”.

3. SMALL FOOT

“Уорнер Бросс”, “Виллаж Роадшоу”-ийн хамтын бүтээл ‘Small Foot’ анимейшн нь 111 мин үргэлжлэх ба ирэх есдүгээр сарын 28-наас бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. “Цаст өндөр ууланд алмасын гэр бүл амар тайван амьдран суудаг байжээ. Хүн хэмээх жижигхэн хөлтэй амьтад байдаг тухай домог яриа үеэс үед ам дамжин яригддаг байв”.

4.    THE NUN

Киноны найруулагчаар Корин Харди ажилласан бөгөөд 111 мин үргэлжлэх аж.  Энэхүү аймшгийн киноны үйл явдал нь “Санваартан өнгөрсөн гай зовлон болон чөтгөрийн гэлэнмааг бий болгох хорссон хүчтэй нүүр тулахын тулд Румын дахь  түүний үхлийн шалтгааныг мөрдөх ба Ватиканаас  эцсийн итгэл үнэмшлийг нь явуулах юм.

Р.ЦЭНД

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 27.123.214.114

Shine mongol kino bna uu ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж