АPG байгууллагаас мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

АPG байгууллагаас мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сунгалаа

АPG байгууллагаас мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сунгалаа

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт Балба Улсын Катманду хотод 2018 оны 7 дугаар сарын 21-27 -ны өдрүүдэд боллоо. Уулзалтад Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, Монголбанк, СЗХ, СЯ, ХЗДХЯ, УЕПГ, АТГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм. Тус уулзалтын үеэр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнажээ.

Уг тайлангаас Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үйл ажиллагааны цаашдын чиглэлийг харгалзан үзээд Монгол Улсыг Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг дахин 12 сараар сунгаж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээний үр дүнг нь харахаар болсон байна.

Эх сурвалж: МОНГОЛ БАНК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж