Түрээсийн дугуйны 28 нь хулгайд алдагджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Түрээсийн дугуйны 28 нь хулгайд алдагджээ

Түрээсийн дугуйны 28 нь хулгайд алдагджээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Ubike” дугуйн түрээсийн үйлчилгээг сарын өмнө нэвтрүүлсэн. Дугуйн үйлчилгээ гараад удаагүй ч эхнээс нь эвдэлж, эд ангийг нь хулгайлах, бүр GPS-ийг нь салгаад гэртээ аваачсан тохиолдол ч  гарчээ.

Энэ талаар Никель Ганбаа ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар 28 дугуй алга боллоо. Түрээсийн дугуйн үйлчилгээ хэрэглээнд нэвтрэхдээ 100 дугуйтай эхэлсэн. Ерөнхийдөө өдөрт 3-4 дугуй алга болох, 6-7 дугуй эвдэрдэг. Бид нар хулгайлсан хүмүүсийг цагдаад өгсөн. Хулгайлахаас гадна дугуйн эд ангийг салгах, GPS-ийг эвдэж байна. Түрээслэгч, үйлчлүүлэгчид хулгайлах тохиолдол цөөн боловч гудамжны тэнэмэл иргэд түгжээг нь эвдээд аваад явчхаж байгаа юм. Түрээсийн дугуйнд суралцахад манайхны ухамсар соёлд нэлээдгүй цаг орох бололтой. Энэ жилийн хувьд түрээсийн дугуй үйлчилгээ  ирэх аравдугаар сар хүртэл үргэлжилнэ” гэж ярилаа.

Дашрамд, түрээсийн дугуйн үйлчилгээний нэг цагийн хөлс 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг юм. Энэ нь зөвхөн тогтоосон хүрээлэл доторх үнэ бөгөөд хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдох юм байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж