Хойд Солонгосын 10 мянга гаруй иргэд ОХУ-д ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын 10 мянга гаруй иргэд ОХУ-д ажиллана

Хойд Солонгосын 10 мянга гаруй иргэд ОХУ-д ажиллана

Өнгөрсөн 2017 оны Есдүгээр сараас хойш ОХУ-д Хойд Солонгосын арван мянга гаруй иргэн ажиллах хүсэлт гаргасан гэж ОХУ-ын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын /НҮБ/ тавьсан хоригийг ОХУ зөрчиж байгааг холбогдох албаныхан анхааруулсан аж. Учир нь НҮБ Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох тухай хориг болон заалтууд олон улсын хэмжээнд тогтоосон билээ. Тогтоосон заалтын дагуу олон арга хэмжээ авч байгаа нь эдийн засгийн дарамт шахалт учруулах юм.

“ОХУ АНУ-тай хамтын харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл бидэнтэй хамтарч ажиллах ёстой. Хойд Солонгосын ажилчид жилд 150-300 сая ам. долларыг нийслэл Пеньян руу илгээдгийг илрүүлсэн. ОХУ НҮБ гишүүн орныхоо хувьд үүргээ гүйцэтгэж Хойд Солонгост тавьсан хориг заалтуудыг даруй хэрэгжүүлэх ёстой” хэмээн АНУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлжээ.

НҮБ-аас Хойд Солонгост гаргасан олон тогтоол хориг заалтуудын жагсаалтад Хойд Солонгосын гадаадад ажиллах хүчнийг бууруулж эдийн засгаар хорих явдал буй. Хойд Солонгосын иргэд гадаадад ажиллаж олсон цалин нь ихэвчлэн Засгийн газрын орлого болдог байна.

НҮБ байгууллагын хүний эрхийг хамгаалах хэсгийн ахлах Марк Ловкок өнгөрсөн сард Хойд Солонгосын нийслэл Пеньянд зочилсон бөгөөд тэрбээр “Энд хүмүүнлэгийн тусламж ихээр дутагдаж байна” гэж өөрийн твиттер дээрээ жиргэжээ.

Г. Батмандах
 Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж