Согтуурсан үедээ есөн давхраас үсрэхийг завдсан иргэнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Согтуурсан үедээ есөн давхраас үсрэхийг завдсан иргэнийг аварчээ

Согтуурсан үедээ есөн давхраас үсрэхийг завдсан иргэнийг аварчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг өчигдөр /2018.08.02/ гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17-р хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завдсан байна. Энэ тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт тухайн өдрийн 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу 14 алба хаагчид шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд буулгасан бөгөөд түүнийг тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж